Лукашенко: Орос биднийг ганц л хүсэлт тавихад бүх талын тусламж үзүүлнэ
2020-08-17

Орос улс Беларусын аюулгүй байдлыг хангахад тусламж үзүүлэхээр тохиролцсон талаар Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар наймдугаар сарын 15-ны өдөр утсаар ярилцсан байна. 

 

Гэхдээ аюулгүй байдлыг хангах гэдэг нь тус улсад Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцэл, эмх замбараагүй байдлыг хэлээгүй гэж Беларусын СТВ онцолсон байна.

 

"Хөрш зэргэлдээ орнуудад цэргийн сургуулилалт явагдах нь эрс нэмэгдсэн, иргэд нь эсэргүүцэж байгаа улс орон руу гаднаас цэргийн хүчээр дайрна гэх цуу яриа газар авсан, НАТО-ийн сөнөөгч онгоцууд Польшид байрлаж байгаа, Беларус руу эдгээр онгоцууд ойртон ирэх хугацаа гурав дахин бага болсон бол хөрш зэргэлдээ Польш улсад дүрвэгчид ирж магадгүй гэсэн бэлтгэлээр хуаран нээсэн зэрэг нь санаандгүй тохиолдлууд биш " гэж СТВ мэдээлсэн байна. Мөн чухамхүү ийм нөхцөлд гадаад дэмжлэгийг Путин Ерөнхийлөгчөөс хүссэн гэж СТВ-ийн хөтлөгч мэдээлээд "Болзошгүй заналхийлэлд манай арми ч бэлэн байгаа, тодорхой тушаалуудыг өгсөн" гэж онцолсон байна.

 

"Манай хөрш орнууд болох Польш, Литва улс орнуудын нутаг дэвсгэр дээр өрнөж буй нөхцөл байдал миний санааг илүүтэй зовоож байна. Тэнд НАТО-ийн цэргийн сургуулилалтууд болж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Ийм сургуулилалт болж л байдаг, гэхдээ эдгээр нутаг дэвсгэрүүд дээр цэргийн хүчийг аажмаар  нэмэгдүүлж байна. Үүнийг бид тайван суугаад харах боломжгүй" гэж Лукашенко Беларусын Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлагын төвд болсон зөвлөгөөн дээр мэдэгджээ. 

 

Түүнчлэн Беларусын цэргийнхнийг ч энэ асуудал зовоож байгаа бөгөөд энэ тохиолдолд хариу үзүүлэх арга хэмжээ боловсруулсан гэнэ. Мөн холбоотон улсуудын гэрээ хэлэлцээр Беларус, Оросын дунд байгаа гэдгийг ч сануулсан байна. 

 

"ОХУ болон манай улсын хооронд Холбоотон улсын гэрээ, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гэрээ хэлцлүүд бий. Тиймээс өнөөдөр Оросын Ерөнхийлөгчтэй нөхцөл байдлын талаар урт, нухацтай яриа хийлээ. Мөн ингээд бид тусламж хүссэн даруйд Беларусын үндэсний аюулгүй байдлыг хангах бүх талын тусламжийг Орос улс үзүүлнэ гэж бид тохиролцсон " хэмээн Александр Лукашенко мэдэгджээ.

 

Харин Оросын тал хоёр орны төрийн тэргүүний утсаар хийсэн ярианы талаар мэдэгдэл гаргахдаа: 

"Александр Лукашенко Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үүссэн Беларусын нөхцөл байдлын талаар мэдээлсэн. Үүссэн нөхцөл байдал тун удахгүй шийдвэрлэгдэнэ гэдэгт хоёр тал итгэлтэй байгаа. Хамгийн гол нь Холбоотон улсын хүрээнд хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд хор хохирол учруулахаар хичээх бусад тал энэ асуудлыг ашиглахгүй байх нь чухал" хэмээжээ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есөнд Беларуст Ерөнхийлөгчийн сонгууль болж, урьдчилсан дүн зарласны дараа тус улсад эсэргүүцэл дэгдсэн юм. Энэ сонгуулиар, 26 жил төр барьсан Лукашенко 80 гаруй хувийн санал авсныг иргэд эсэргүүцэн, өнөөдрийг хүртэл тэмцсээр байна. Эсэргүүцлийг намжаах үүднээс Беларусын хүчний байгууллагууд иргэдийн эсрэг хүч хэрэглэн, мөргөлдөөний үеэр нэг хүн амиа алдсан бол гэмтэж бэртэх тохиолдол гарсаар байгаа юм. 

Беларусын эсэргүүцэл: ЕХ эрх баригчдад уриалга гарган, эмч нар тэмцэлд нэгдлээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
би:
ну давай, САША, держись
2020-08-17
Hogiin urvagch novsh
2020-08-17