Литвиненкогоос Навальный хүртэл: Хэнийг, юугаар хордуулж байв?
2020-08-21

Оросын сөрөг хүчний гол төлөөлөгч, улс төрч Алексей Навальный хордлогод орсон байж болзошгүй байдалтайгаар Омск хотын эмнэлэгт хэвтэж байгаа талаарх мэдээллүүдийг бид өмнө нь хүргэсэн. Навальныйг дэмжигчдийн үзэж байгаачлан түүнийг үнэхээр хордуулсан бол Алексей Навальный ийм халдлагад өртсөн анхны хүн биш.

 

Өмнө нь "эрх баригчдад таалагдаагүй" хүмүүсийг хордуулан, "зайлуулах" оролдлого хэдэнтээ гарч байсан. Эдгээрээс хамгийн шуугиан тарьсан тохиолдлуудаас түүвэрлэн хүргэж байна. 

 

Pussy Riot хамтлагийн Петр Верзилов 

 

"Медиазон" цахим хэвлэлийн эрхлэгч, Pussy Riot  хамтлагийн /shuud.mn: Энэ хамтлаг засгийн эсрэг жагсаал цуглаан дээр ихэвчлэн уран бүтээлээ хүргэдэг, гишүүд нь олны өмнө гарах болон сэтгүүлчидтэй уулзахдаа нэрээ хэлдэггүй, мөн нүүрэндээ нэхмэл ноосон баг зүүж гардаг/ Петр Верзиловын бие 2018 оны есдүгээр сарын 11-ний өдөр мууджээ. Тэрбээр Москвагийн эмнэлгийн хордлогын сэхээн амьдруулах төвд хэдэн өдөр эмчлүүлээд, улмаар түүнийг Берлиний Charite эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Германы эмч нар Верзиловыг хордуулсан гэдэгт итгэлтэй байсан ч ямар бодисоор хордуулсан талаар тогтоож чадаагүй юм. 2018 оны зун Африкт Оросын гурван сэтгүүлч амиа алдсан хэргийг эрэн сурвалжилсны хариуд өөрийг нь хордуулсан гэж Верзилов үздэг.

 

Скрипалийнхны хэрэг

 

2018 оны гуравдугаар сарын дөрөвний өдөр Их Британий Солсбери хотод Оросын болоод Британийн тусгай албанд тагнуулчаар ажиллаж байсан Сергей Скрипалийг охин Юлиягийнх нь хамт ухаангүй байхад нь олжээ. Тэднийг хордуулсан гэж үзсэн бөгөөд хэрэгт сэжиглэн Оросын иргэд болох Александр Петров, Руслан Боширов нарыг Их Британи эрэн сурвалжилж эхэлсэн юм. Гэхдээ эдгээр нь тэдний жинхэнэ нэр биш байж болзошгүй хэмээн мэдэгдэж байлаа.  Харин хэвлэлийнхэн "Боширов" гэдэг нь Тагнуулын ерөнхий газрын хурандаа Анатолий Чепига, "Петров" нь мөн л Тагнуулын ерөнхий газрын офицер Александр Мышкин хэмээн мэдээлж байсан юм.

 

Британийн цэргийн химичид нарийн шинжилсний дүнд Скрипалийнхныг хордуулсан бодис нь "Новичок" гэх мэдрэл саажуулах бодисын бүлэгт багтдаг хорт бодис болохыг тогтоосон байна. Ингээд Их Британи Оросын эрх баригчдыг хүний амь насанд халдсан хэмээн буруутгаж, улмаар Оросын дипломатуудыг олон орноос хөөн гаргаж байлаа. Британи, ОХУ-ын хоорондын дипломат дайн багагүй хугацаанд өрнөсөн юм.

 

Юлия болон  Сергей Скрипаль нар хордсон ч эсэн мэнд үлдэж чадсан бол энэ хорны улмаас өөр нэг хүн амиа алджээ. Тодруулбал, хэрэг явдлаас хойш хэдэн дорлоо хоногийн дараа үнэртэй усны шилэнд хийсэн хорыг хогийн саванд хаясан байсныг 44 настай Дон Стержесс гэх эр олоод, хордож амиа алджээ. 

 

Хоёронтоо хордсон Владимир Кара-Мурза


 

Владимир Кара-Мурза Оросын нэрт улс төрч агсан Борис Немцовын туслах, хамтран зүтгэгч байжээ. Түүнийг хоёронтоо хордуулсан байна. Эхний удаад, Немцовыг хөнөөснөөс гурван сарын дараа буюу 2015 оны тавдугаар сард, дараа нь 2017 оны хоёрдугаар сард хордуулж байжээ. Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь Кара-Мурза комд орсон бөгөөд онош нь "хордуулсан" гэж гарсан хэмээн тэрбээр мэдэгдэж байв. Москвагийн эмч нар ийм баримт байхгүй гэж хэвлэлийнхэнд мэдээлж байсан бол хараат бус шинжилгээ хийсэн Францын эмч Паскаль Кинц өвчтөний биеэс хүнд металлуудын ул мөр илэрсэн гэж баталж байжээ.

 

Александр Перепеличный

 

Перепеличный 2009 онд Их Британи руу дүрвэсэн Оросын бизнесмен. Түүнийг Оросын албан тушаатнуудын авлигын схемийг судлахад олон улсын эрэн сурвалжлах бүлгийнхэнд туслаж байсан гэж үздэг. Тэрбээр 2012 онд 44 настайдаа гүйлтийн дасгалын үеэрээ гэнэт нас баржээ. Нас барахын өмнө эмнэлгийн үзлэгт хамрагдахад цоо эрүүл гарсан хүн ийнхүү дасгалын үеэр нас барсан байна.

 

Нас барсан шалтгааныг зүрхний шигдээс гэж үзэж байсан ч дараа нь бизнесмений ходоодноос гельземиум гэх нэн ховор ургамалд агуулагддаг хорт бодис илэрсэн байна. Британи улс Скрипалийнхны хэргийн араас Перепеличныйн амь насанд халдсан хэргийг сэргээсэн ч аллага гэдгийг батлах баримт олдоогүй байна. 

 

Александр Литвиненко

 

 

Холбооны аюулгүй байдлын албаны офицер асан Александр Литвиненко 2000 онд Их Британид улс төрийн орогнол авсан юм. Литвиненко Оросын тусгай албад болон Ерөнхийлөгчийг хамгийн ихээр буруутгадаг хүн байлаа. Тэрбээр Орост болсон олон халдлага, орон сууцны барилгуудыг дэлбэлсэн хэргийг Холбооны аюулгүй байдлын алба зохион байгуулсан гэж баталдаг байжээ. 

 

Түүнийг 2006 оны 11 дүгээр сард Лондонгийн зоогийн газарт цайнд нь хор хийн хордуулсан юм. Задлан шинжилгээ хийхэд ховор, өндөр цацраг идэвхит элемент болох полоний -210 гэх бодисын ул мөр илэрчээ. Их Британи өнөөг хэр нь энэ аллагад сэжиглэгдэж буй хүмүүсийг тэр дундаа тусгай албаны ажилтан асан, Төрийн думын гишүүн Андрей Луговойг хүлээлгэн өгөхийг Оросоос шаарддаг юм. 

 

Шинжээчдийн байр суурь: Навальныйг "хордуулсан" шалтгаан юу байв?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголын эх орончдыг ч бас оросууд мэс заслын ширээн дээр төхөөрч, шоронд хатааж шонд өлгөж байсан. Дандаа монголчуудын баярын урд өдөр алдаг байж билээ.
2020-08-23
ТИЙМ ШҮҮ
2020-08-23
11:
Чиний хорон бодлого ...
2020-08-23
Чинмий л хорон бодлого ...
2020-08-23
УГААСАА ОРОСУУД ХҮН АЛХАДАА САЙН ШҮҮ ДЭЭ. ПУТИН БОЛ ЯРАГЧИН, ДАРАНГУЙЛАГЧ...
2020-08-23
жа:
хаха хэнийг ч хорлох гээд бгаан
2020-08-23
orosuud buzar
2020-08-23
Зочин:
Ийм батлагдаагүй мэдээлэл иавьж байна гэдэг бол ардчилагчдын бас нэг хорон бодлого л дор!
2020-08-23
11:
Чиний хорон бодлого ...
Чинмий л хорон бодлого ...
жа:
хаха хэнийг ч хорлох гээд бгаан
Z:
Orosiin Ul doloogood baival iim l bolno doo.
2020-08-22
ТИЙМ ШҮҮ
Нээрээ дандаа Англид л хордуулаад бгааг юу гэх вэ. Англи Америк хоёр хэрэгцээгүй болсон агентуудаа өөрсдөө туучихаад бна уу даа.
2020-08-22
Зочин:
За дандаа Англид бгааг хордуулаад бна гэнэ Англид чинь барагтай хүн нэвтрэхэд хэцүү л юм бна лээ ш дээ эсвэл зүгээр ядарсан хүмүүст тийм сүртэй юм уу
2020-08-22
Барууны худал ухуулга. Одоо хүртэл нотолж чадаагүй. Дандаа АНУ ТТГ явуулга
2020-08-22
Cc:
Зөөз энэний хажууд шоронд хийх бол энүүхэнд хийх энүүхэнд юм байна доо.
2020-08-22
Cc:
Зөөз энэний хажууд шоронд хийх бол энүүхэнд хийх энүүхэнд юм байна доо.
2020-08-22
Зз:
Урвагчидыг устгах хэрэгтэй
2020-08-21
Барууны худал ухуулга. Одоо хүртэл нотолж чадаагүй. Дандаа АНУ ТТГ явуулга