Mirror: Ким Жон Ун комд орсон байж болзошгүй
2020-08-24

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дүү болон ойрын хүрээллийнхэндээ зарим эрх мэдлээ шилжүүлснээс хэд хоногийн дараа комд орсон гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүний туслах  Mirror сонинд өгүүлжээ.

 

"Засаглалыг шилжүүлэх явц бүрэн дуусаагүй, Ким Ё Жон нэн тэргүүнд эрх мэдлийг хүлээн авна" гэж тэрбээр өгүүлсэн байна. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч комд орсон нь тус улын хувьд "сүйрэл" хэмээн тэрбээр онцолжээ. 

 

Өмнөд Солонгосын Тагнуулын алба Ким Жон Уныг зарим эрх мэдлээ дүүдээ шилжүүлсэн, энэ нь "стрессээ багасгах зорилготой" гэсэн мэдээлэл гарч байлаа.

 

Эргэн сануулахад, Хойд Солонгосын удирдагчийн биеийн байдал муу байгаа тухай мэдээлэл энэ онд хэдэнтээ гарч байна. Өнгөрсөн хавар Ким Жон Уныг олны өмнө гараагүй удсан нь бие нь муу, нас барсан байж болзошгүйтэй холбоотой гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр тархаж байв. Тухайн үед түүнийг зүрхний мэс засалд орсон ч амжилтгүй болсон гэж мэдээлж байсан юм.

 

Гэвч Ким Жон Ун Сухон дахь бордооны үйлдвэрийн нээлтэнд оролцсоноор БНАСАУ-ын удирдагч нас барсан талаарх цуу яриа няцаагдаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
өөрсдийгээ яая гж бж юун ким мим вэ
2020-08-26
Zochin:
Mongolchuudad hamaagui medeelel shuu.
2020-08-24
өөрсдийгээ яая гж бж юун ким мим вэ