ОХУ дахин долоон оронд агаарын хилээ нээж магадгүй
2020-08-24

Оросын эрх баригчид долоон орон руу нислэг үйлдэх боломжийг судалж байгаа талаар Известия агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 18-ны өдөр шуурхай штабын хуралдаан дээр Оросын нисэхийн газар болон Оросын хэрэглэгчийн хяналтын газарт Франц, Унгар, Мальта, Кипр,Иордан, Египет /Каир/, Хятад /Шанхай/ орнуудтай агаарын харилцааг сэргээх асуудлыг судлахыг үүрэг болгосон байна.Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр шийдвэрлэх байсан ч тодорхой мэдээлэл гараагүй, харин наймдугаар сарын 25-нд болох шуурхай штабын хурлаар шийдэгдэж магадгүй хэмээн Известия мэдээлжээ.

 

Эргэн сануулахад, коронавирусийн цар тахлын улмаас ОХУ-ын Засгийн газар гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хилийн чанад руу хийх тогтмол болон чартер нислэгүүдийг зогсоосон юм. Улмаар зөвхөн иргэдийг татан авах нислэг, ачаа, шуудан, эмнэлэг болон бусад тусгай зориулалтын нислэгүүд л үйлдэгдэж байгаа аж. 

 

Харин наймдугаар сарын нэгнээс эхлэн Их  Британи, Турк, Танзани улстай агаарын харилцаагаа сэргээсэн. Энэ өдрөөс эхлэн Туркийн Анкара, Стамбул хот руу, наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Анталья, Бодрум, Даламан хотууд руу нислэг үйлдэж эхэлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
mongold hen ch itgehgui hamgiin suuld l neeh baih daa:
manaid yagaad ugui gej virus baihgui shuu dee gehdee mongoliin zasgiin gazart itgehgui baih l daa
2020-08-24