Навальныйг хордуулсан гэв
2020-08-25

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг хордуулсан гэж Шарите эмнэлгийн эмч нар дүгнэсэн талаар РБК мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр улс төрчийг холиноэстеразийн ингибиторуудын идэвхитэй найрлагын бүлгийн бодисоор хордсон гэдэг нь клиникийн шинжилгээгээр тогтоогдсон гэнэ. Чухамхүү ямар бодисоор хордсон нь одоогоор тодорхойгүй гэж Навальныйг эмчилж буй эмнэлгийн эмч нар мэдэгджээ. 

 

Харин Навальныйг эмчилж байсан Оросын эмч нар Германы мэргэжил нэгтнүүдийнхээ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Оросын эмч нар Навальныйг эмнэлэгт хүргэгдсэн өдрөөс эхлэн л холиноэстеразийн ингибиторуудаар хордсон гэх хувилбарыг авч үзэж байсан ч энэ нь батлагдаагүй хэмээн мэдэгджээ. 

 

Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Томск хотоос Москва руу нисэх үед бие нь гэнэт муудан, улмаар онгоц нь Омск хотноо яаралтай газардан түүнийг Омскийн түргэн тусламжийн эмнэлэг рүү хүргэсэн юм. Түүнийг хордуулсан гэж дэмжигчид нь үзэж байгаа бөгөөд Германы Cinema for Peace сан Навальныйг Берлиний Шарите эмнэлэгт эмчлэхийн тулд ОХУ руу тусгай онгоц илгээсэн. Анхандаа Оросын эмч нар Навальныйг хол замд тээвэрлэх боломжгүй гэж татгалзаж байсан ч бямба гаригт Герман руу шилжүүлэхийг зөвшөөрөн, улмаар Алексей Навальный Берлин рүү хүргэгдсэн юм. 

 

Тэрбээр одоо хүртэл комд байгаа бөгөөд Германы тал Навальныйг хордуулсан гэдэг нь биеийн байдал муудсан шалтгаануудын гол хувилбар хэвээр байгаа тул түүнийг хамгаалалтад байлгах шаардлагатай гэж үзэн Шарите эмнэлгийг цагдаагийн хамгаалалтад авсан байна. 

 

Литвиненкогоос Навальный хүртэл: Хэнийг, юугаар хордуулж байв?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хэхэхэ:
Навальныг ингэж байгаа юм чинь намайг ч удахгүй нтр гэчихсэн манай донгио фб-ийн сэвээч нар пост хийж тэнэг дагагч нэртэй долоогчид нь шейрлэж нтр хөөрхий үхэр монголчууд хэцүү ч юмаа даа хохохохо
2020-08-25
ПҮҮЖГЭЭГИЙН ЗӨВ:
БАЛДИЙМООР ХААНТАЙГАА ӨШИРХВӨЛ АРГАГҮЙ ШТЭЭ
2020-08-25