Хонконг: Эсэргүүцэлд оролцсон хэргээр 16 хүн баривчлагджээ
2020-08-26

Хонконгийн цагдаагийнхан өнгөрсөн жил засгийн газрыг эсэргүүцсэн ажиллагаанд оролцсон хэргээр 16 хүнийг өнөөдөр буюу наймдугаар сарын 26-ны лхагва гаригт баривчилсан талаар ТАСС агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн дунд Хонконгийн Хууль тогтоох зөвлөл дэх сөрөг хүчин болох Ардчилсан намын хоёр төлөөлөл Тед Хуэй болон Лам Чуктин нар байгаа гэнэ. Ардчилсан нам энэ талаарх мэдээллийг фейсбүүк дэх хуудсаараа дамжуулан баталсан бөгөөд лхагва гаригийн өглөө эрт хууль сахиулагчид тэднийг гэрээс нь авч, цагдаагийн хэсэг рүү хүргэсэн гэдгийг онцолжээ.

 

Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийг ямар хэргээр буруутгаж байгаа нь одоогоор тодорхойгүй. Тэд өнгөрсөн онд болсон зөвшөөрөлгүй эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байсан юм. Үүнтэй холбоотойгоор баривчилсан эсэх талаар цагдаагийнхан мэдээлэл өгөөгүйн дээр энэ удаагийн баривчилгаа үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуультай холбоотой эсэх нь ч тодорхойгүй байна.

Хонконг: Хэвлэлийн магнатыг шинэ хуулиар буруутган баривчилжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин