Оросын эрдэмтэд ханиад, коронавирусээс нэгэн зэрэг хамгаалах вакциныг боловсруулна
2020-08-27

М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн вирус судлаачид ханиад болон коронавирусээс нэгэн зэрэг хамгаалах "улирлын" вакцин боловсруулж чадах гэнэ. Энэ талаар Москвагийн их сургуулийн биологийн факультетын вирус судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Ольга Карпова "РИА Новости"-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

Түүний өгүүлснээр, дээрх хувилбарыг эрдэмтэд хэдийнэ санал болгосон бөгөөд коронавирус улирал дамнан аюул заналхийлсэн нөхцөлд улирлын вакцин гарган авах нь ихээхэн үр дүнтэй гэнэ. 

 

"Бид ханиадны эсрэг вакцины төрлүүдийг гарган авахаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл коронавирус болон ханиаднаас нэгэн зэрэг сэргийлэх улирлын вакциныг бид  гарган авч чадна " хэмээн Карпова мэдэгджээ.

 

Түүнчлэн хосломол үйлчилгээтэй вакцин гарган авах ажид эхэлсэн бөгөөд эм бэлдмэлийн боловсруулалтын санхүүжилт орж ирвэл хагас жилийн дараагаас клиникийн шатыг эхлүүлэх боломжтой гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, Орост наймдугаар сарын 11-ний өдөр коронавирусээс сэргийлэх дэлхийн анхны вакцин болох "Cпутник V" вакциныг бүртгэсэн юм. Мөн Гамалеягийн нэрэмжит төв бүртгэлийн дараах бэлдмэлийн судалгааны ажил явуулах зөвшөөрлөө хэдийнэ авчээ. 

COVID-19: АНУ Оросын вакцин боловсруулагчдыг хар жагсаалтад оруулжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин