COVID-19: Дэлхий даяар халдварын тохиолдол 24 саяыг давлаа
2020-08-27

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 24 016 679 болсноос 15,6 сая хүн эдгэрч,  822,1 мянга нь нас барсан гэж Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлэлд дурджээ. 

 

Коронавирусийн халдварын тохиолдол хамгийн их байгаа улс нь АНУ бөгөөд энд 5,8 сая тохиолдол бүртгэгдсэн бол 3,6 сая халдварын тохиолдолтой Бразил, 3,2 сая тохиолдолтой Энэтхэг улс Америкийн араас бичигдсэн байна. Жагсаалтын дөрөвдүгээрт 970,8 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн ОХУ, тавдугаарт 615,7 мянган тохиолдолтой ӨАБНУ бичигджээ. 

 

Дэлхий даяар коронавирусийн халдвараас үүдэлтэйгээр 822,1 мянган хүн нас барсан бөгөөд хамгийн их нас баралт АНУ-д бүртгэгдсэн байна. Энэ улсад COVID-19 вирусийн улмаас 179,5 мянган хүн амиа алдсан бол Бразилд 116,5 мянга, Мексикт 61,4 мянган хүн амиа алджээ.

COVID-19: АНУ Оросын вакцин боловсруулагчдыг хар жагсаалтад оруулжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин