Беларусийн эсэргүүцэл: Путин Лукашенкод цэргээр тусална
2020-08-28

Наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцлийн ажиллагаа Беларусьт үргэлжилсээр байна. Энэ сонгуулиар 26 жил төр барьсан Александр Лукашенко 80,1 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсанд беларусчууд дургүйцэн, шударга сонгууль явуулахыг шаардан, санал хураах хэсгүүд хаагдсан мөчөөс эхлэн жагссан юм. Тайван замаар эхэлсэн жагсаалыг цагдаа, хүчнийхэн хүч хэрэглэн тараах гэсний улмаас хэдэнтээ мөргөлдөөн гарч байлаа. Улмаар хууль сахиулагчдын зүгээс хүч хэрэглэж байгааг иргэд эсэргүүцэн жагсаж, улс төрийн хоригдлуудыг суллах, Александр Лукашенког оролцуулахгүйгээр шинээр Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг шаардаж байна. 19 дэх өдрөө үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагаа, Беларусьт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

 

 

Наймдугаар сарын 27-ны үдэш Беларусийн нийслэл Минск хотын төвд байх Тусгаар тогтнолын талбай дээр хүчнийхэн олноор цугларчээ. Талбай дээр цугларсан хүмүүст хандан чанга яригчаар ийнхүү цуглаж байгаа нь хууль бус гэдгийг сануулж байсан гэнэ. Тэд талбай руу жагсагчдыг оруулахгүй байсны дээр 1000 орчим хүн бүслэлтэд орсон байна. Улмаар хууль сахиулагчид эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүсийг баривчилж эхэлжээ. Беларусийн Tut.by сайтын мэдээлснээр, баривчлах үеэр хүмүүсийн эсрэг хүч хэрэглээгүй, ердөө л машин руу аваачин ачиж байсан гэнэ. Баривчлагдсан хүмүүсийн дунд сэтгүүлчид ч байсан талаар Regnum агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн болон гадаадын хэвлэл мэдээллийн 20 орчим сэтгүүлчийг Минск хотноо саатуулжээ. Цагдаагийн ажилтнууд саатуулагдсан сэтгүүлчдийн бичлэгийг хийн, дараа нь микроавтобусанд суулган, хэсэг рүү аваачсан байна. Энэ нь "бичиг баримтыг шалган, хувь хүний мэдээллийг тогтоох зорилготой" гэж цагдаагийнхан тайлбарлажээ. 

 

Түүнчлэн сөрөг хүчнийхний төлөөлөгчид саатуулагдан байцаагдсан талаар tut.by мэдээлсэн байна. Беларусийн цагдаагийн газрын албан ёсны мэдээллээр, эсэргүүцлийн ажиллагаанд 700 гаруй насанд хүрээгүй хүн оролцсон бөгөөд насанд хүрээгүйчүүдийн хэрэгтэй холбоотойгоор  232 захиргааны хэрэг нээн шалгаж байгаа аж. 

 

Путин Лукашенкод тусална

Александр Лукашенкогийн хүсэлтээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин шаардлагатай үед ашиглаж болох дайчдын тусгай нөөц хүчийг гаргажээ.

 

Энэ мэдээллийн дараа Беларусийн сөрөг хүчнийхэн мэдэгдэл хийхдээ, Беларусийн дотоод асуудлыг гадны оролцоогүйгээр шийдэх ёстой гэдгийг онцолсон байна. Польшийн эрх баригчид ч Беларусын сөрөг хүчинтэй санал нэг байгаа бөгөөд Беларусь руу цэргийн халдлага хийх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг Орост хандан уриалсан байна.

 

Польш улс Беларусьт хүмүүнлэгийн тусламж илгээсэн ч Беларусийн эрх баригчид энэ тусламжийг хүлээн авсангүй. Тодруулбал, эсэргүүцлийн үеэр хохирсон хүмүүст зориулан Польш улс хүмүүнлэгийн тусламж илгээсэн ч Беларусь тусламжийн барааг нэвтрүүлэхгүй, хилчид тусламжийн ачааг хил дээр саатуулсаар байгаа гэнэ.

 

Беларусын эсэргүүцэл: Лукашенкогийн ордны гадаа зогсоосон "Предатор"-ын хүчин чадал

Беларусын эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг ашиглаж буй зэвсэг хэр аюултай вэ?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
archaagui uhaan muutai hymyys ni gadniihnii gar hol bolj hii gesniig ni hiij , hel gesniig ni helj eh oroeh ornoo sonooh zamaa ehelsen hohi ni gegch bolj ukrainii araas orloo hoorhii,
2020-08-28