Путин: ОХУ аюулгүй байдлын салбарт Беларуст туслах үүрэгтэйг нуух шаардлагагүй

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Россия1" сувгийн улс төрийн тоймч Сергей Брилевд цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Энэ ярилцлагаас гол хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна. 

 

Беларусын нөхцөл байдлын тухай

Ярилцлагын үеэр тэрбээр Беларуст болж буй үйл явдлыг Орос хайхрахгүй өнгөрч болохгүй хэмээн онцолжээ.

"Энэ бол магадгүй бидэнд хамгийн ойр улс. Угсаатан, хэл, соёл, оюун санааны хувьд ч тэр. Хэдэн саяа байг гэхэд олон мянган төрлийн харилцаа бидний хооронд бий" хэмээн Путин мэдэгджээ.

 

Тэрбээр, Беларусын тэргүүн Александр Лукашенкогийн хүсэлтээр хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн тодорхой нөөцийг бүрдүүлсэн хэмээсэн байна. Гэхдээ одоогоор Оросын хүчнийхнийг Беларуст ашиглах шаардлага байхгүй гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн гэдгийг онцолжээ.

 

"Нөхцөл байдал хяналтаас гарч, экстремист , би үүнийг дахин онцлохыг хүсч байна, экстремистүүд улс төрийн уриан дор нуугдаж, зохих хил хязгаарыг давж, дээрэм тонуул, машин, банк, байшин шатааж, засаг захиргааны барилгуудыг эзлэх зэрэг хэрээс хэтэрсэн үйлдэл гарахаас нааш нөөц хүчийг ашиглахгүй" хэмээн Путин цохон тэмдэглэжээ.

 

Мөн Орос улс аюулгүй байдлын салбарт Беларусын өмнө хүлээсэн үүрэгтэй гэдгийг Путин санууллаа. 

"Эдгээр байгууллагуудын гишүүд тэр дундаа Холбоотон улсууд болох Беларус, Орос улс тусгаар тогтнол, гадаад хил хязгаар, тогтвортой байдлыг хамгаалахад нэгэндээ тусламж үзүүлнэ гэсэн заалт байдгийг нуугаад байх шаардлагагүй. Гэрээнд бүх зүйл бичээстэй байгаа" хэмээн Путин өгүүлжээ. 

 

Ерөнхийлөгчийн өгүүлснээр, ОХУ шаардлагатай бол үүргээ биелүүлнэ гэдгээ Беларуст илэрхийлсэн бөгөөд гэхдээ бүх зүйл тайван замаар шийдэгдэнэ гэж үзэж байгаагаа онцолжээ. Мөн Лукашенко үндсэн хуулийн шинэчлэлт хийж, шинэ Үндсэн хууль батлан, энэ хуулийн үндсэн дээр шинээр Парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль явуулах боломжийг авч үзэхэд бэлэн байгаа талаараа ярьсан гэж Путин мэдэгдсэн байна. 

 

Цар тахал болон Оросын вакцины тухай

Дэлхий дээр коронавирусээс үүдэлтэй нас баралтаар хамгийн бага үзүүлэлттэй орон нь Орос гэдгийг Путин онцолжээ. Түүний өгүүлснээр, цар тахлын үед Оросын удирдлагууд хүний амь нас, эрүүл мэндийг юу юунаас илүүтэй чухалчилж байгаа гэнэ.

 

Дэлхийд анхныхд тооцогдох, Гамалеягийн нэрэмжит төвд боловсруулсан "Спутник V" вакциныг хууль тогтоомжийг ягштал мөрдөн бүртгэсэн гэдгийг Путин онцолжээ.


"Бид вакцины клиникийн өмнөх болон клиникийн туршилтуудыг амьтад, сайн дурын хүмүүс дээр хийсэн. Энэ вакцин дархлаа сайн суулгадаг гэдгийг манай мэргэжилтнүүд сайн мэдэж байгаа" хэмээн Владимир путин өгүүлсэн байна.

 

Путины өгүүлснээр, Оросын вакциныг өөр дээрээ туршсан охиных нь бие сайн байгаа, түүний биед эсрэг биетүүд үүссэн гэнэ. Тарилга хийлгэсний дараах эхний өдөр биеийн температур 38,4 байсан бол түүний маргааш нь 37 гарутай байсан гэж Путин ярьжээ. Мөн охин нь энэ шийдвэрээ түүнтэй зөвлөлдөөгүй гэнэ.

 

"Тэр насанд хүрсэн хүн, ийм шийдвэр гаргасан гэдгээ л хэлсэн. Олон хүнтэй ажилладаг учраас ажил үүргээ хэвийн гүйцэтгэхийн тулд тэр хамгаалагдсан байх ёстой гэдгээс үүдэн ийм шийдвэр гаргасан юм билээ" хэмээн Владимир Путин өгүүлжээ.

 

Владимир Путин ярилцлагынхаа үеэр цар тахлын шинэ давалгаа үүсэхгүй гэж найдаж байгаагаа илэрхийлсний дээр коронавирус ор тас алга болоогүй тул аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг хатуу мөрдөх ёстой гэдгийг байнга санаж явахыг иргэдээсээ хүсчээ.

Беларусын эсэргүүцэл: Путин Лукашенкод цэргээр тусална

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Hyatadiin herees hetersen bodlogoos bolj oros oron mongoliin nutagt henees ch asuuhgui orj irne gedegt itgej yavaarai.
2020-08-29
Зочин:
Харин хужаа нар хамаатан гээд бүгдээрээ шаагаад ороод ирнэ шүү
2020-08-28
Одлл:
Крымийг ингэж л эзэлсэн. Дараагийнх нь бело
2020-08-28
Зоозоо:
Орос орны хөршийн хувьд хөршүүдийг нь дэмжих ёстой. Манай нэг пялдага дарга оросоос тусламж хүсвэл иргэдийн эсрэг оросууд цэргээ оруулж ч мэдэх нь байна шүү
2020-08-28
Zochin:
Hyatadiin herees hetersen bodlogoos bolj oros oron mongoliin nutagt henees ch asuuhgui orj irne gedegt itgej yavaarai.