Шинжээч: БНХАУ "Сила Сибири-2" төслийг сонирхож байгаагаа илэрхийлээгүй нь гол асуудал
2020-08-31 08:56


Өнгөрсөн долоо хоногт Оросын "Газпром"-ын тэргүүн Алексей Миллер болон Монгол улсын шадар сайд Я.Содбаатар нар "Сила Сибири-2" төслийг хэрэгжүүлэх тусгай компани байгуулах эрмэлзлийн санамж бичигт гарын үсэг зурсан. 

 

Энэ үйл явдалтай холбоотойгоор, хийн хоолой барих ажлын асуудал болон хэтийн төлвийн талаар Baltnews агентлаг Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн эрчим хүчний чиглэлийн орлогч захирал Алексей Белогорьевтой ярилцжээ. 

 

"Сила Сибири-2" төслийн тухайд гэвэл, энэ нь нэг талаас нөөц баазын хувьд хялбар, илүү найдвартай. Гэхдээ үүний зэрэгцээ шинэ хийн тээвэрлэлтийн систем байгуулах болон орд газрыг боловсруулахад хөрөнгө оруулах талаар яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл бүх зүйл бэлэн гэж хэлж болохгүй, олон жилийн хугацаа шаардагдсан бүтээн байгуулалтын ажил хэрэгтэй" хэмээн шинжээч үзжээ. 

 

"Тухайн хийн хоолойг барих хүсэлтэй байгаагаа Хятад одоогоор илэрхийлээгүй байгаа нь гол асуудал. Учир нь, нэг талаас Хятадад хийн эрэлт өсч байгаа, нөгөө талаас Бээжинд эрэлт их байгаагийн дээр өөрсдөө олборлох, тэр дундаа занарын хий олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдчихсэн. Тиймээс, дотоодын олборлолтод нь асуудал үүсвэл Хятадын тал өөрсдийн хийгээ дэмжих арга хэмжээ л авна" хэмээн Алексей Белогорьев үзсэн байна. 

 

Хэдийгээр Хятадад хийн эрэлт их байгаа ч үүнийг урьдчилан төлөвлөх, удирдах боломжгүй, тиймээс Хятадын зах зээлийг хэт өөдрөгөөр үнэлэх нь ташаарсан хэрэг болно гэж тэрбээр үзэж байна. Нөгөө талаас, 2030 оноос хойш "Сила Сибири-2" хоолой эрэлттэй болох хэдий ч хэр их эрэлттэй байх нь одоогоор тодорхойгүй гэдгийг шинжээч онцолжээ. 

 

Энэ оны долдугаар сард Хятад руу дамжуулах хоолойгоор нийлүүлэх хийн хэмжээ өмнөх сартай харьцуулахад өссөн байна. Одоо гагцхүү "Сила Сибири" дамжуулах хоолойгоор түлш нийлүүлж байгаа ч "Газпром" хоёр дахь төсөл болох "Сила-Сибири-2" төслийг хэрэгжүүлэх талаар БНХАУ-тай тохиролцохоор төлөвлөж байгаа юм. 

 

Энэ төслийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дэмжиж, улмаар 2020 оны тавдугаар сард "Газпром" төсөл судалгааны ажлаа эхлүүлж байв. Мөн энэ үеэр хий дамжуулах хоолой Монголоор дамжин Хятадын баруун хэсэг рүү хүрнэ гэдэг нь тодорхой болж байсан юм.

 

Хятад “Сибирийн хүч”-ээс татгалзав 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хийн хоолой,Нефтийн үйлдвэр байгуулах мөрөөдөл лав ойрын 10-аад жилдээ биелэхгүй бололтой дог шүү
2020-08-31
Ч:
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол бид баярлах болоогүй, хятадын тал оросын талтай тохирон, гарын үсэг зурж байж одоо л ажил эхлэх юм байна даа. Манайхан.
2020-08-31
Butehgui geed bn manai teneguud hiideed l bh jum...
2020-08-31