Энэтхэг, Хятадын хооронд дахин зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ

Энэтхэг, Хятадын хооронд дахин зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн талаар Энэтхэгийн армиас авсан эх сурвалжтайгаар Reuters агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын цэргүүд хил орчмын Ладакх бүсд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 30-нд шилжих шөнө энэ бүс нутагт Хятадын талын өдөөн хатгалгаар мөргөлдөөн болсон гэж Энэтхэгийн арми мэдээлсэн байна. "Нэг талт нөхцөл байдлыг өөрчлөх гэсэн сөргөлдөгчийн оролдлогыг Энэтхэгийн цэргүүд таслан зогсоосон" гэж Энэтхэгийн арми мэдээлсэн байна.
Энд дуулгахад, Хятад болон Энэтхэгийн талууд Ладакх хил орчмын маргаантай нутаг дэвсгэр дэх хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ авахаар зургадугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцож байлаа. Энэ нь зургадугаар сарын 16-ны өдөр мөргөлдөөний үеэр Энэтхэгийн армийн олон цэрэг амиа алдсаны дараа болсон юм. Мөргөлдөөний үеэр Хятадын талаас амиа алдсан болон шархадсан цэргүүдийн тоо 43-т хүрсэн гэж Энэтхэгийн тал мэдэгдэж байв.
Трамп: Хятад, Энэтхэгийн сөргөлдөөнд зууч болоход бэлэн
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ