Балтийн тэнгисийн орнууд Лукашенкогийн эсрэг хориг тавина
2020-08-31

Латви, Литва, Эстонийн эрх баригчид Беларусын албан тушаалтнуудын эсрэг хориг тавихаар бэлтгэж байгаа гэнэ. Энэ хоригт Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко зэрэг 30 орчим төрийн албан тушаалтан багтсан гэж Литва улсын Ерөнхийлөгчөөс авсан эх сурвалжтайгаар Reuters агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Беларусын төрийн албан тушаалтнуудыг дээрх гурван орон руу орохыг хориглох юм байна. Энэ хориг нь Беларуст болж буй эсэргүүцлийн арга хэмжээтэй холбоотой бөгөөд Европын болон Балтийн тэнгисийн орнууд Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцлийг дэмжин, наймдугаар сарын есний өдөр болж өнгөрсөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсээр байгаа юм.

Беларусын эсэргүүцэл: Лукашенкогийн төрсөн өдөр ба хэвтээ эсэргүүцэл

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эргүү нохой иргэдийнх нь бараг 80 гаруй гудамжинд жагсаад байхад.
2020-09-01