Беларусын эсэргүүцэл: Лукашенко оюутнуудыг армиар, АНУ түүнийг хоригоор сүрдүүлэв
2020-09-02

Есдүгээр сарын нэгний өдөр хуучин Зөвлөлтийн орнуудад есдүгээр сарын нэгнийг хичээлийн шинэ жилийн нээлт буюу Эрдмийн баяр болгон тэмдэглэдэг. Харин сар орчим хугацаанд эсэргүүцэл намжихгүй байгаа Беларуст эрдмийн баяраар оюутнуудыг баривчилж энэ өдрийг "тэмдэглэв". Наймдугаар сарын еснөөс хойш үргэлжилж буй эсэргүүцлийн арга хэмжээг тойрсон үйл явдлууд есдүгээр сарын нэгний өдөр хэрхэн өрнөснийг ВВС, DW, tutby, Regnum агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар тоймлон хүргэж байна. 

 

Хичнээн хүн баривчлагдсан нь тодорхойгүй

 

Есдүгээр сарын нэгний өдөр болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр Беларусын нийслэл Минск хотод 70 гаруй хүн баривчилснаас ихэнхийг нь сулласан ч зарим хүмүүс саатуулах газарт хонож, тэдний дунд сэтгүүлчид байсан талаар "Весна" хүний эрхийг хамгаалах төв мэдээлснийг ВВС дамжууллаа.

 

Олон нийтийн сүлжээгээр тарсан дүрс бичлэгүүдээс харахад тусгай зориулалтын цагдаагийн отряд болон цагдаагийнхан цугласан олон дундаас оюутнуудыг баривчилж байгаа нь харагдах аж. Мөн оюутнууд бөөнөөрөө зугтахад цагдаагийнхан араас нь хөөж баривчилжээ. Оюутнуудыг баривчилсны дараа хүчнийхэн сэтгүүлчдийг баривчилж эхэлсэн талаар ВВС мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Беларусын хоёр сэтгүүлч есдүгээр сарын нэгэнд жагсаал цуглааны үеэр ажлаа хийж яваад баривчлагджээ. 

 

Беларусыг чиглэж мэдэх хориг арга хэмжээнүүд

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн беларусчууд ийнхүү тэмцсээр байгаа бол барууны орнуудад ч 26 дахь жилдээ төр барьж буй Лукашенког сонгууль луйвардсан гэж үзэн, тус улсад үүсэн улс төрийн хямралыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг уриалж байгаа. Зөвхөн уриалаад ч зогсохгүй хориг арга хэмжээ тавьж эхлээд байгаа юм. Тухайлбал, мягмар гаригт АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар Reuters агентлаг мэдээлэхдээ АНУ Беларусын сонгуулийн дүнг луйвардсан, энгийн номхон жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн гэж сэжиглэгдэж байгаа долоон албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг онцолсон байна.

 

"Хориг арга хэмжээ авч байгаа нь хүмүүс сонгуулийг луйвардаж, үг хэлэх, жагсан цуглах үндсэн эрхээ эдлэж буй энгийн номхон иргэдийн эсрэг хүч хэрэглэвэл үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой гэдгийг харуулж байгаа багахан алхам" гэж Reuters агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж цохон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн Орос улс Беларусын хэрэгт цэргийн хүч ашиглан оролцвол Оросын эсрэг ч хориг тавих боломжийг судлаж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

"Зун дууслаа"

 

Ийнхүү нэг талд оюутнуудыг баривчлан үймж байх зуур Александр Лукашенко нэгэн коллеж дээр очин үг хэлэхдээ "халуун зун шууд болон дам утгаараа дууслаа" хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Латви, Литва, Эстони хориг арга хэмжээ авсны хариуд Балтикаас ирж буй ачаануудыг Оросын боомтууд руу илгээнэ хэмээн сүрдүүлжээ.

 

Мягмар гаригт болсон эсэргүүцлийн арга хэмжээнүүдэд улсын томоохон их дээд сургуулиудын оюутнууд оролцсон бөгөөд ТАСС агентлагийн мэдээлснээр мянга гаруй оюутан цугларснаас тусгай зориулалтын цагдаагийн хүчнийхэн 20 орчим оюутныг баривчилсан байна. Оюутнууд цуваа болон алхаж, "Оюутнууд ард түмэнтэйгээ хамт!" хэмээн хашгирч байжээ. 

 

Харин оюутнууд ийнхүү эсэргүүцэлд нэгдсэн нь Лукашенкогийн эгдүүцлийг төрүүлэв. Тэрбээр эсэргүүцэлд оролцсон оюутнуудыг цэрэгт явуулна хэмээн сүрдүүлжээ. 

 

"Их дээд сургуульд сурах цаг гаргахын тулд бид залуусыг цэргийн албанаас чөлөөлсөн гэдгийг та нар ойлгох ёстой. За яах вэ, сурах дургүй бол Эх орноо л хамгаалах болж дээ. Манай эх орон аюулд байна" хэмээн Александр Лукашенко мэдэгджээ. 

 

Беларус: Лукашенко "тааламжгүй этгээд" болж, хэвлэлийнхэн олноор баривчлагдав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Аль алинд нь дэлхийг хэд дахин сөнөөх зэвсэг бий.Харин манайд ганц нисдэг тэрэг байдаг юм уу. чадлаа мэдэж мөөрч байя.
2020-11-01
Зочин:
Орос, Хятад Беларусийг дараагийн Украйн болгохыг хүсэхгүй. Барууны гар хөлүүд улс орныг нь үймүүлж байна.
2020-09-03
Оросуудаа цустай бага л хутгалдаарайдаа. Араа даагаарай, дэлхийд 300 улс 7.5 тэрбум хүн байдаг юм шүү. Беларусийн хэрэг явдал бол иргэдийн ихэнх нь төрдөө өөрчлөлт хүссэн энгийн л нэг явдал. Барууны гар хөл гээд хуцаад байх юм. Тэтгэврийн хөгшчүүд нь хүртэл жагсаж байна гэхээр 80 гарсан үхэх дөхөж байгаа хөгшчүүл нь хүртэл Америкийн тагнуулууд гэх гээд байгаа юмуу. Баруунд худалдагдагдсан нөхдүүд гэхээр Беларусийн ард иргэдийн ихэнхийг нь худалдаад авсан гэсэн үгүү БИТГИЙ ШАА. Англи, Америк хамжаагүй бол ОРОС дэлхийн 2-р дайнд ялахгүй байсан ДЭЛХИЙ МЭДНЭ. Чаддаг юм бол Оросууд тэгээд Америктайгаа байлдаач. Хятадтайгаа нийлээд ч дийлэхгүй. Оросуудаа Беларусын иргэдийг хүндлэнэ шүү. Нэрээ барж барж дууслаалдаа хөөрхий. Монголд зодоон болоод Засгийн газар нь иргэдээ дийлэхгүй бол Оросын цагдаа нар ирэх юм байна л даа. Тэгээд чаддаг юм бол Англи, Канад, Америк гээд хүчирхэг улсуудад цагдаа нараа оруулаач. ЗХУ-ын үе өнгөрсөн.
2020-09-03
зочин:
Аль алинд нь дэлхийг хэд дахин сөнөөх зэвсэг бий.Харин манайд ганц нисдэг тэрэг байдаг юм уу. чадлаа мэдэж мөөрч байя.
Зочин:
Энэ бол ОХУ-ЫН эсрэг үйл ажиллагаа,дотроос нь үймүүлж ганцаардуулж,хориг тавьж,самуун дэгдээж задалж устгах төлөвлөгөөний нэг хэсэг.ОХУ байхгүй бол дэлхий бүхэлдээ АНУ,барууныхны өмнө толгой бөхийн боол болно.Хэн эсэргүүцэж чадах билээ.
2020-09-02
Зочин:
Украиныг яаж өнгөт хувьсгалаар будаа болгосон бодит түүхүүд нь бэлэн байна. Нөгөө мундг ардчилагчид чинь бүгд авилга авч, улсаа зарж идсэн. Одоо Зеленский нь Порошенко Украин улсаас хэдэн тэрбум доллар авсныг нь мэдсэн. Тийм болохоор хэдийгээр бодит байдалд тоталитар диктатур байгаа нь буруу ч орвонгоороо ганцхан хүнээс хамаарч улс сүйрээд байгаа юм байхгүй. Хэрвээ хэт Бас нэг санахад илүүдэхгүй зүйл бол ялангуяа ардчилал, ардчилагчид гэж ярих дуртай улсуудад хандаж хэлэхэд цэргийн хүн төр барьсан тохиолдлуудад хэрвээ төрийн эргэлт үймээн самуун гарвал тийм хүмүүс заавал тэмцдэг. Тэдэнд бууж өгөх психологи байдаггүй, эх орныхоо төлөө алалцаад дуусдаг. Манай улаан хивсэн дээр сэлэм буутай ерөнхий сайд ч бас л тэр төрлийн хүн. Тийм учраас зөв л ойлголцохгүй буруу зөрүү тархи угаасан мэдээллээс болоод тушаал өгөөд нэг л эхэлбэл эмгэнэл. Яг энэ жагсаад байгаа нөхдүүд хамгийн түрүүнд үрэгдэнэ. Хүмүүсийг дэвэргэх, өдөөн хатгах хүмүүсийг гадаадын тагнуулын тусгайгийнханыг бэлдээд оруулдаг. Одоогоор хил нь хаалттай тул тушаал хүлээгээд турхирах сценариа найруулаад л сууж байгаа... ер нь жагсаал цуглааны тэмцлийн технологийн үнэн ийм л байдаг.
2020-09-02
Зочин:
Тэрнээс хэдэн оюутан, цэцэг барьсан хүүхнүүд бол массд их таалагдах, хүний эрх гэж ярихад бамбай болгох л өнгөлөн далдлалт. Аажимдаа учир зүйгээ олох л байх. Мэдээж Лукашенко 26 жил төр барьсан хүн ширээтэйгээ зууралдах нь ойлгомжтой. Украиныг яаж өнгөт хувьсгалаар будаа болгосон бодит түүхүүд нь бэлэн байна. Нөгөө мундаш ардчилагчид чинь бүгд авилга авч, улсаа зарж идсэн. Одоо Зеленский нь Порошенко Украин улсаас хэдэн тэрбум доллар авсныг нь мэдсэн. Тийм болохоор хэдийгээр бодит байдалд тоталитар диктатур байгаа нь буруу ч орвонгоороо ганцхан хүнээс хамаарч улс сүйрээд байгаа юм байхгүй. Хэрвээ хэт хөөрөгдвөл өнгөт хувьсгал нь иргэний дайн л болно. Цус урсана, ард түмэн ялагдана. Орос Беларуссийг хамгаалахаар орвол Украин, Герман, Польш баларна. Тэгээд хоморгонд нь Латви, Литва, Эстони үрэгдэнэ. Тийм л дүр зураг байна даа хүмүүсээ. Бусдын зовлонг бүү хөөрөгд. Олон талаас нь мэдээлэл авч харьцуул. Беларусийн үйлдвэрлэдэг белаз, беларусь, тррллейбус, травмай, нүүрсийг нь Европ авахгүй, тэгээд Оростой хилээ хаачихаар энэ бүтээгдэхүүнийг хэн авах вэ, бас нэг шантааж санал Оросын үнэн алдартны шашнаас холбоогоо тасал гэсэн санал байсан. Тэгэхээр өвгөн ч гэсэн төрд муу сайн 26 жил зүтгэсэн юугаар халхавчилж юу хийх гээд байгааг нь мэдэж байгаа учир буу барьж зогссон зургаар нь хэвлэлийнхэн сенсаци хийж ард түмний дургүйцлийг төрүүлж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх л арга төдий юм.
2020-09-02
Зочин:
Тэрнээс хэдэн оюутан, цэцэг барьсан хүүхнүүд бол массд их таалагдах, хүний эрх гэж ярихад бамбай болгох л өнгөлөн далдлалт. Аажимдаа учир зүйгээ олох л байх. Мэдээж Лукашенко 26 жил төр барьсан хүн ширээтэйгээ зууралдах нь ойлгомжтой. Украиныг яаж өнгөт хувьсгалаар будаа болгосон бодит түүхүүд нь бэлэн байна. Нөгөө мундаш ардчилагчид чинь бүгд авилга авч, улсаа зарж идсэн. Одоо Зеленский нь Порошенко Украин улсаас хэдэн тэрбум доллар авсныг нь мэдсэн. Тийм болохоор хэдийгээр бодит байдалд тоталитар диктатур байгаа нь буруу ч орвонгоороо ганцхан хүнээс хамаарч улс сүйрээд байгаа юм байхгүй. Хэрвээ хэт хөөрөгдвөл өнгөт хувьсгал нь иргэний дайн л болно. Цус урсана, ард түмэн ялагдана. Орос Беларуссийг хамгаалахаар орвол Украин, Герман, Польш баларна. Тэгээд хоморгонд нь Латви, Литва, Эстони үрэгдэнэ. Тийм л дүр зураг байна даа хүмүүсээ. Бусдын зовлонг бүү хөөрөгд. Олон талаас нь мэдээлэл авч харьцуул. Беларусийн үйлдвэрлэдэг белаз, беларусь, тррллейбус, травмай, нүүрсийг нь Европ авахгүй, тэгээд Оростой хилээ хаачихаар энэ бүтээгдэхүүнийг хэн авах вэ, бас нэг шантааж санал Оросын үнэн алдартны шашнаас холбоогоо тасал гэсэн санал байсан. Тэгэхээр өвгөн ч гэсэн төрд муу сайн 26 жил зүтгэсэн юугаар халхавчилж юу хийх гээд байгааг нь мэдэж байгаа учир буу барьж зогссон зургаар нь хэвлэлийнхэн сенсаци хийж ард түмний дургүйцлийг төрүүлж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх л арга төдий юм.
2020-09-02
Зочин:
Аливаа зүйлийг 2 талын мэдээллийг орчуулж тавьж байх хэрэгтэй. Хэдий Лукашенко буруутай хэдий ч зөвхөн түүний нэрээр бамбайдаж өнгөт хувьсгал хийх гэсэн өрнөдийнхөний далд санаархал бий. Лукашенког өмөөрөх гэсэнгүй. Байгаа бодит зүйлийг харж тунгаах чадвартай байх хэрэгтэй. Лукашенкод тавьсан шаардлагуудад Оростой хилээ хаа, оросоор бүү ярь, беларуссаар ярь, Беларуссийн аж үйлдвэрүүдийгзогсоох шаардлага тавьсан. 40-80 сая еврог сөрөг хүчинд нууцаар өгсөн. Одоо жагсаад байгаа хүмүүст ч мөнгө өгч байгаа, НАТО цэрэг оруулах бэлэн байдлаа Польш, Латви улсад хангасан зэрэг зүйлүүдийг Лукашенко мэдэж байгаа учраас Украины өнгөт хувьсгал болж Майданы үймээнийг Беларусьт давтахгүй гэсэн л хүн. Уг нь ярилцаад хэл амаа ололцох гэхээр бүтэшгүй, Беларусийг бутаргах бодлого тулгаж байгааг эсэргүүцэж байгаа юм.
2020-09-02
ЛУКА ДУРАК НЭГ ЮМ ДУУЛНАА...
2020-09-02
zochin:
xugshirch uxex gej baigaa yum baij uls ornoo bodood zaigaa tavij ugduggui muu buzar shingesen ulugchi ve uuriiguu yu gej buddug yum bol uxej dald orooroi muu bizda belarusi uvgun bizda
2020-09-02