АНУ: Цагдаагийн гарт дахин нэг өнгөт арьстан амиа алджээ
2020-09-03

 

АНУ-ын нийслэлд цагдаагийнхан өнгөт арьстныг баривчлах үеэрээ буудсны улмаас хохирогч эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан талаар ТАСС агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хэргийн газар дээр Вашингтоны цагдаагийн газрын дарга Питер Ньюсэм хэвлэлийн бага хурал зохион байгуулж, зэвсэгтэй хүмүүс зогсоол дахь машинд байна гэсэн дуудлагаар хэргийн газарт цагдаагийнхан ирсэн талаар мэдээлжээ. "Цагдаагийнхан машин руу ойртох үед машинд байсан зарим хүмүүс зугатсан. Ингээд нэг цагдаа тэдэн рүү буудсан байна. Шархадсан нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн ч нас барсан байсан. Бид гэмт хэргийн газраас хоёр галт зэвсэг хураан авсан" хэмээн Ньюсэм мэдэгджээ. Мөн амиа алдсан хүнийг хэн болох, хэдэн настайг тогтоогоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тухайн хэргийн үеэр ойролцоо байсан гэрчүүд хохирогчийг зэвсэггүй байсан хэмээн баталж байгаа тул өнгөт арьст эр үнэхээр биедээ зэвсэгтэй байсан эсэхийг сэтгүүлчид Ньюсэмээс асуухад "Үүнийг удахгүй тогтооно, гэхдээ тэр биедээ зэвсэг авч явсан гэж бид үзэж байгаа" хэмээн хариулжээ. Мөн зугатаж байгаа хүн рүү цагдаагийнхан яагаад буудсан талаар тайлбар өгөөгүй бөгөөд хэргийг шалгаж байгаа гэснээс өөр хариулт өгөөгүй байна.

 

Америкийн өөр нэгэн хотод өнгөт арьстныг цагдаагийнхан буудсанаас үүдэлтэй эмх замбараагүй байдал газар авч байх үеэр ийнхүү дахин нэг өнгөт арьстан цагдаагийнхны гарт амиа алдлаа. Өмнө нь, наймдугаар сарын 23-ны өдөр Висконсин мужийн Кеноша хотод биедээ хутга авч явсан, өнгөт арьстан Жейкоб Блейк хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаагийнхны шаардлагыг биелүүлээгүйн улмаас цагдаа нуруун тус газарт буудсан хэрэг гарсан. Тэрбээр амьд үлдсэн ч хөл дээрээ босох боломжгүй болжээ. Энэ хэрэг өмнө нь тавдугаар сарын сүүлээр өөр нэг өнгөт арьстны үхлээс үүдэлтэйгээр АНУ даяар дэгдэж, төдийлөн намжаагүй байсан Black Lives Matter буюу  "Өнгөт арьстнуудын амь үнэ цэнэтэй" хөдөлгөөнийг дахин өдөөсөн юм. Улмаар Кеноша хотод эмх замбараагүй байдал өрнөж, энэ хотод Үндэсний гвардынхан нөхцөл байдлыг намжаах зорилгоор ажиллаж байгаа бөгөөд эмх замбараагүй байдал эхэлснээс хойш 175 хүн баривчлагдаж, хоёр хүн амиа алджээ. 

Трамп эмх замбараагүй байдлыг дарахад 40 сая доллар зарцуулна

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
er ni ene orond zagdaa ni ch bai jiriin irged ch har zagaangui l allaga hezeech duusdaggui oron shdee hamgiin ayultai gazar, odor bolgon allaga bolno
2020-09-03