Б.Мөнхбаатар: Шинэ төв цэвэрлэх байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулна
2020-09-03

 

 

БХБ-ын сайд Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. БХБЯ-ын сайд Б.Мөнхбаатар шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл болоод ажиллаж буй инженерүүдтэй уулзаж тулгамдаж буй асуудлыг сонсож, холбогдох хүмүүст чиглэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn

 

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар:

 

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас  лаг гардаг байсан бол  шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор  260 мянган/куб усыг хоногт цэвэрлэх боломжтой болох ажлыг хийж байгаа. Энэ ажлыг тавигдсан хугацаанд нь хийж бүрэн дуусгахад бид анхаарна. Инженер хангамж болон  зарим цахилгааны хангамж  төлөвлөснөөс нэмэгдэж байна. Цахилгаан хангамжтай байж л уг байгууламж нь ашиглалтад орно.

 

Мөн бид газар олголтын асуудлыг анхаарч байна. Хамгийн гол нь энэ байгууламжийнхаа зураг төсөлд анхаарах чухал. Сайдын шийдвэрээр хагас жил тутамд зураг төслийг хэлэлцэж байхаар болсон.

 

Шинээр тавигдсан лаг усгүйжүүлдэг төхөөрөмжийг  гурван сарын хугацаанд 3-4 удаа задалж байна. Учир нь үс, арьс, ноос, памперс, хувцас гээд лаг байтугай бохир зүйлс гарч ирдэг. Иймд иргэд нойл руугаа эдгээр зүйлсийг хийхгүй байх хэрэгтэй. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн ухамсарт үйлдэл хэрэгтэй.  Өнгөрсөн долоо хоногт арьс ширний үйлдвэрүүдийг Дархан хот руу явуулахаар батлагдсан. Хот байгуулалт төлөвлөлтөд холбогдох байгууллагууд ажлаа сайн хийх ёстой.

 

Бид шинэ хотын төлөвлөлт, нийтийн аж ахуйн салбар буюу ахуй үйлчилгээ хаягдсан ажлуудад анхаарч сэргэлт хийх талд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна гэлээ.

 

Мөн албаныхны хэлж байгаагаар “Цэвэрлэх байгууламжийг барихад15 тэрбум төгрөгийн өртөг төлөвлөсөн. Сангийн яамны төсөвт суулгах ажил дээр хамтарч ажиллахыг хүсч байна. 6,5 км урттай гаргалгааны шугам хийгдэнэ. Энд 33 аж ахуйн нэгжийн эзэмшил газрын давхцал байгаа. Газрыг чөлөөлөхөд БХБЯ-аас татгалзах зүйлгүй учир 33 аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлүүлнэ.

 

Газар чөлөөлөлт дээр их мөнгө зарж байгаа. Нийт өртөг нь 10 орчим тэрбум төгрөг болно гэж тооцоолж байна. 1730 тонн бетон цутгалт авсан. Энэ жилийн ажлын төлөвлөгөөгөөр орц гарцын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа.

 

Энд 144 монгол ажилчин ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд 45 хоногийн хугацаанд 45 хятад инженер техникийн ажилчин оруулж байна. Ирэх жил 400 орчим ажилчин БНХАУ-аас оруулах төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар тулгарч буй асуудал байхгүй. Инженер техникийн ажилчид хорионоос  гарч ирээд ажилдаа орно гэлээ.

 

2022 онд багтаан Цэвэрлэх байгууламжийн инженер шугам сүлжээний ажлыг хийх аж.  2023 онд бүх тоног төхөөрөмжийн суулгалтын бэлэн болгох юм байна. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2024 оны наймдугаар сард  дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тооцжээ.

Г.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
kub:
lag usguijuuldeg tukhuurumjuu songoj tavikhdaa iim iim yum ursaj orj irne gej tootsoj boloogui yum uu
2020-09-04
МИ ТЭЙ ЦУГ ХОТЫН ГАЗАРЫГ ЗАРЖ ИДСЭН ЭНЭ СДА АЖИЛ ХИЙХ ХҮН МӨН ҮҮ?
2020-09-03