АВТОБУС №46: "Эхнэр жирэмсэн, амьдрал хэцүү байна, ахаа явуулчих л даа"
2020-09-04 10:09

Өмнөхийг ЭНДЭЭС

 


Гэрэл зургийг MPA.mn

 

Баасан гарагийн мэнд. Энэ удаагийн тэмдэглэлд өнгөрсөн баасанд /2020.08.28/ цагдаагийн алаг тэрэгтэй шөнийн сурвалжлаганд явснаа сийрүүлье. Энэ гарагт үдшийн цагаар шон түшсэн согтуу хүүхнээс эхлээд өмдөө татаж амжилгүй тасарчихсан хөгшин эр гээд хачин, жигтэй дүр зураг олон таарах аж.

 

Ослоос урьдчилан сэргийлэх асар том зорилготой манай багийг шавилхан дэслэгч удирдана. Цагдаагийн байгууллагын шинэ залуу боловсон хүчин туранхайвтар бор хүү “Миний энгэр дээрх цусны бүлэг их учиртай. Хэрэв осол болоод хүн цус алдаж байлаа гэж бодоход миний цусны бүлэг таарвал шууд сэлбэнэ шүү дээ” гэж надад сонирхуулав. Ингэж хэлэхдээ эрүүгээ өргөж, цээжээ тэнэгэр зогссон нь тун догь. Бид Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийхээр үдшийн 00.00 цагт хөдөллөө.

 

“Айраг л уусан...”

 

Таваншараас цааш Нефтийн замд эхний зогсоосон машин саарал өнгийн “Соната-5” байв. Жолооч нь жижигхэн биетэй туранхай залуу. Юм үнэртүүлчихэж ээ. 1997 оных гэнэ.

 

Цагдаа: Хаанаас хаа хүрч яваа вэ?

 

Жолооч: Ойрхоон. Хүй долоо худгийн тийшээ очоод хонь хийгээд шөлний юмтай болоод буцаж байна.

 

Цагдаа: Чамаас юм үнэртээд байна. За юу уусан. Үнэнээ хэлчих?

 

Жолооч: Наашаа хөдлөхөд найз айраг уу гээд. Тэгээд жаахан айраг л уусан.

 

Цагдаа: Айраг ч гэсэн согтууруулах ундааны төрөлд хамаардгийг мэднэ биз дээ. Мэдсээр байж жолоо барьж байгаа хэр нь уучихсан юм уу?

 

Жолооч: Харин найз маань цагдаа гайгүй байлгүй. Хорхойгоо дарчих гээд хул айрагнаас хоёр л балгасан.

 

Цагдаа: Үнэн үү?

 

Жолооч: Үнэн.

 

Цагдаа: За түр хүлээж бай. Драйгер багажаар үлээлгэж үзнэ. Амссан төдий чинь үнэн юм бол гарахгүй, чамайг явуулна.  

 

Драйгер авчрах хооронд кабиндаа очоод тамхи татаад л, ямар нэгэн гэм хийчихээд ээжээсээ айж буй хүүхэд шиг тогтож ядах нь тун хэцүү. Драйгер ирлээ. 1-8 секунд тасралтгүй үлээлсний дараа  багаж согтолтын хувийг дэлгэц дээр харуулна. Энэ хэдхэн секунд бэлэн гоймон дэвтээхээс ч удаан бас зүрх зогсчих шахам байсныг яана, хэхэ. Хэдий цагдаатай хамт яваа ч иргэн хүний хувьд /ооё/ өнөөх залуугийн талд зогсчихсон бараг залбирч байлаа. 0.19 хувиас дээш заавал тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй, чадамжгүй гэж үздэг байна. Ашгүй,залуугийнх 0.07 хувь заасан тул айраг ч амсаж болохгүйг сануулаад явууллаа.

 

Дараагийн жолооч найзынхаа мотоциклийг гуйж унаад сонирхож яваа үнэмлэхгүй, хамгаалах малгайгүй хэнэггүй нөхөр. Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тул түүнийг 200 мянган төгрөгөөр торгож, мотоциклийг журамлана.

 

Цагдаа: Улсын дугааргүй, хамгаалах малгайгүй. Ингэж яваад амь нас, эрүүл мэндээ хохироовол яана?

 

Залуу: Ах аа, дугаар байгаа. Малгай ч байгаа. Энэ байна /арын тээшнээсээ гаргаж ирэв/

 

Цагдаа: Дугаар зүүж, малгайгаа өмсөх ёстой болохоос хадгалах ёсгүй шүү.

 

Залуу: Ээ цагдаа ахаа. Найзынхаа мотоциклийг түр гуйж унаад л ойрхон юманд явж байсан юм. Зүгээр унаж үзээд.

 

Цагдаа: Тийм юм байдаггүй юм аа. Ингэж яваад чи осолдвол яана. Мотоциклийг чинь журамлана.

 

Залуу: Ээ ахаа, явуулчих л даа. Эхнэр жирэмсэн, амьдрал хэцүү байна шүү дээ.

 

Эхнэр жирэмсэн гэсэн ч энэ түүнийг аврах шалтгаан болж чадсангүй мотоциклийг цагдаа унаад хөдөллөө. Үнэмлэхгүй, эрхээ хасуулсан, согтуу, “Айраг л уусан” гэх ам дүүрэн тайлбартай жолооч нар тун ч олон юм. Зогсоосон машин бүрийн жолооч согтуу биш ч 10 машин тутмын нэгээс үнэртүүлсэн нөхөр бууж ирэх нь гайхам.

 

“Приус-20-той 1989 оны шазруун залуу. Согтуу нь илт. Хөл дээрээ гуйвагнах хэр нь “Уугаагүй” гэж гүрийв. Үлээлээ. Согтолтын зэрэг 0.84. Тэр эсэргүүцэл үзүүлсэн ч үгүй. Машинаа ачуулчихаад гараа халааслаад гудамж уруудан алхаж одсон. Анхнаасаа аз турших хэрэггүй байж дээ, залуу минь. Эрхээ хасуулчихлаа. Эхнэртээ загнуулах нь ч ойлгомжтой биз. “Хайран 400 мянган төгрөг. Хичээл орох гэж байхад хүүхдэдээ цүнх, дэвтэр ч авсан бол” гэх бодол толгойд эргэлдээд хүний амьдралд баахан санаа зовлоо.

 

"Хоёр шарил ирээд..."

 

Тэгж байтал дахиад нэг приусны жолооч уулзвар эргээд л цагдаад баригдлаа. “Би нисэхэд ажилладаг юм. Өнөөдөр баахан гадаадууд онгоцоор ирээд, бас хоёр шарил ирсэн. Тэрийг буулгах гээд жаахан цаг удсан. Тэгээд л оройтчихоод ажлаасаа бууж явна” хэмээх буурал толгойтой хөгшин жолооч мөн л үнэртүүлжээ.

 

Цагдаа: Та юу уусан бэ.

 

Жолооч: Би юм уугаагүй. Нээрэн шүү. Сахарын өвчтэй юм. Тэгээд инсулин л тариулсан. Инсулин тариулахаар спирт үнэртээд байдаг юм. 

 

Цагдаа: Настай хүн байж та үнэнээ хэл л дээ. Сая драйгер үлээгээд 0.39 хувь гарлаа шүү дээ.

 

Жолооч: Үгүй, нээрэн нээрэн. Ах нь юм уугаагүй.

 

Цагдаа: Драйгер архи, согтууруулах ундааны зүйл л хэрэглэсэн бол хувь заадаг юм. Тарианаас болж 0.39 хувь заахгүй.

 

Сахарын шалтгаан түүнд тус болсонгүй. Машинаа ачуулж гадуур хувцсаа тэврээд явган үлдлээ. Миний чихэнд “Чи цаадуулдаа хэлээд өгч болохгүй юм уу” гэж шивнэж ч үзэв. “Дүү нь барахгүй байхаа, ах аа” гэж хэлээд араас нь худлаа ч гэсэн инээд дайлаа.

 

Манай дэслэгчийн станцад ирсэн “Баянхошууны Тойрогт гурван машин мөргөлдсөн осол гарсан” гэх дуудлагаар тийш хөдөллөө. Замдаа дэслэгчтэйгээ жаал хууч хөөрлөө.

 

Т /түмний нэг/: Корона гарснаас хойш драйгер үлээлгэхгүй байгаа гэсэн үү?

 

Ц/ цагдаа/: Харин тийм ээ. Шаардлагатай тохиолдолд үлээлгэж байгаа. Өө тэгээд драйгер үлээлгэхгүй байгааг их далимдуулна шүү дээ, нөхдүүд.

 

Т:  За яаж далимдуулах уу?

 

Ц: Улаан цайм нил архи үнэртээд байхад л маскаа зүүчихээд би уугаагүй. Санитос түрхсэн. Тэр л үнэртэж байгаа биз гээд гүрийгээд байдаг жолооч нар байна шүү дээ.

 

Т: Өө тэр.

 

Ц: Зарим нь бүр санитосоо нүүр амандаа түрхчихдэг юм шиг байгаа юм. Амнаас нь үнэртээд байхад л санитос түрхсэн гээд дайраад байдаг юм хэхэ. Иймэрхүү тохиолдолд драйгер зайлшгүй үлээлгэж согтолтын зэргийг тогтоодог юм.. Аа бас “Айраг л уусан” гэж их гүрийнэ. Айраг чинь архи, согтууруулах ундааны зүйл шүү дээ.

 

 

“Ганцхан пиво л уусан...”

 

Таваншараас давхиулсаар Тойрог хүрвэл тээр хойно нэг приус, бас тээр урд нэг машин. Яг дунд нь цэнхэр өнгийн “Инсайт” урдаасаа цөм чихэгдэж, аюулгүйн дэр нь задарчээ. Цагдаагийн алаг тэргэнээс ёстой шал согтуу гавтай нөхөр бууж ирлээ. Эрх биш өөрийнхөө осол гаргасныг мэдээд байгаа бололтой эсвэл даарсных уу чичирхийлэх аж.

 

Цагдаа: Яагаад осол гаргав?

 

Жолооч: Хурд сааруулагч дээгүүр харайлгаад

 

Цагдаа: Хурдаа хянах чадваргүй явсан юм уу?

 

Жолооч: Уг нь 50-60-тай л явж байсан.

 

Цагдаа: Хаанаас хаа хүрч явсан. Хэр их юм уусан бэ?

 

Жолооч: Ажлаа тараад ажлынхантайгаа ганц пиво л уусан. Тэгээд харих гээд явж байсан юм.

 

Цагдаа: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдэх үү?

 

Жолооч: Мэднэ, мэднэ

 

Цагдаа: Хаана ажилладаг вэ?

 

Жолооч: Нүүлгэлтийн компанийн жолооч

 

Цагдаа: Тэр тусмаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдэж баймаар юм. Танаас болж энэ олон гэмгүй гэртээ харих гэж явсан хүмүүс эд хөрөнгөөрөө хохирчихоод байна. Юу бодогдож байна вэ?

 

Жолооч: Гэмшиж байна өө.

 

Цагдаа: За цаашаа сууж бай.

 

“Хүүш ээ, цагдаа. Би гомдолтой байна. Зүв зүгээр замын хажуугаар алхаж явтал гэнэтхэн хар хурдаараа давхиж ирээд намайг дайрах шахсан. Нэг талын мөр эвгүй болчихлоо. Би гомдолтой байна” гэж өөр нэгэн согтуу эр хажуугаас гомдол мэдүүлэв.

 

Согтуу жолоочийг гавлаад алаг тэргэнд суулгачихсан. Харин согтууд мөргүүлсэн машины гэмгүй жолооч цагдаатай хамт метр татаж, буруутны өмнөөс бүхнийг хийж харагдав. Мөргүүлсэн хоёр автомашинд нийлээд 5-6 хүн зорчиж явжээ. Бүгд замын хажууд эвшээж зогсов. Тэд ч бас ажлаа тараад харих гэж явсан байх даа. Хэзээ харьж, хэзээ нь хохирлоо бүрэн барагдуулж авах бол. Ер алаг тэргэнд ч амьдрал яваа...

 

Хэдүүлээ, хаа хаанаа хариуцлагтай, хэн хэндээ төвөг чирэгдэл учруулахгүй амьдрахсан даа, тийм ээ. Анх цагдаагийн машинд “Одоо цагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог тэнэг хүн гэж байхгүй биз дээ” гэх өөдрөг бодолтой суусан юм. Тэгтэл арван жолоооч тутмын нэг нь согтуу байсанд баахан урам хугарав. Яая даа та нарыг...

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ архи уугаад машин тэрэг унаж яваад хүний амь нас эд хөрөнгө сүйтгэж байгаа нь арай дэндүү байна аа. Зүгээр явж байнаад л нэг согтуу жолоочоос болж тэр өдрийн ажил амьдрал бүгд өнгөрөа. Энэ уугаад жолоо бариад байгаа нөхдүүдийг Сингапур шиг бөгсийг нь гаргаж саваадвал дахин хэзээ ч уусан үедээ машин барихгүй дээ.
2020-09-07
Нямдаваа:
5 дахь Өдөр боллоо Эр эмгүй хөгшин залуугүй архидалт ...
2020-09-07
hutsdag haltar ve:
yu gd hutsad bga novsh ve utasnii tsaanaas yu durtaiga saraachaad muu baas chn
2020-09-07
Uhej bhda taarsan tsagda nar
2020-09-06
irgen:
mongolchuud eroosoo er emgui dendyy ih arhi uuj baina shdee, arhigui baina gej er ni baidag umuu gemeer , mongol uls hoghihgui baigaagiin neg shaltgaan bas arhidalt, year ih hyn hej baina toor byiga um eroosoo baihgui, ergyy teneg um shig l hymyys baih um, shiitgel hatuu baih heregtei
2020-09-06
им:
үнэн шүү манайхаан
2020-09-06
zochin:
yaaaydaa chinii naad uhaaniig arai l uruwdultei bodoltoi nowsh ymdaa
2020-09-06
Жинхэнэ хөлдүүд:
Чамайг утасны цаанаас өмхий дарвайсан амнаасаа унгас алдаж байхад ажлаа хийгээд чиний мэтийн арчаагүй шаарнуудыг шүүрдэж хаядаг цагдаадаа их баярлалаа.
2020-09-05
Цагдаатай нийлсэн шээс л байна. Цагдаа цагийн найз. Чамайг лалртахгүй цагдаатай байнга тээгтэхийг чинь харнаа.
2020-09-05
hutsdag haltar ve:
yu gd hutsad bga novsh ve utasnii tsaanaas yu durtaiga saraachaad muu baas chn
zochin:
yaaaydaa chinii naad uhaaniig arai l uruwdultei bodoltoi nowsh ymdaa
Жинхэнэ хөлдүүд:
Чамайг утасны цаанаас өмхий дарвайсан амнаасаа унгас алдаж байхад ажлаа хийгээд чиний мэтийн арчаагүй шаарнуудыг шүүрдэж хаядаг цагдаадаа их баярлалаа.
Hmm:
Sogtuugaar сашин барьдаг хүмүүс бол хужаа янханы шээснүүд шүү
2020-09-05
Нээрээ ингээд л цагдааг хүндэлмээр болдог шд
2020-09-04
Арай ч тийм бишээ
2020-09-04
zochin:
manaihan zorchil gargaad dandaa xydalaa yarinaaa..
2020-09-04
Bayaraa:
Цусанд сахар ихсэхээр яг архи уусан юм шиг үнэртдэг.гудманд унасан хүн болгоныг архи уусан гэж битгий бодоорой.сахар нь ихсээд унасан байж ч болно.
2020-09-04
им:
үнэн шүү манайхаан
Арай ч тийм бишээ
Зочин:
Хөөрхөн бичих юм аа. Яая даа нарыг... биш ээ. Монголчууд цус ойртоод мулгуу болчихсон. Засарна гэсэн ойлголт байхгүй. Ухаантан үлдсэн бол мулгуудаа хүч хэрэглэж л хамгаална. Эс бөгөөс биенээ алаад дуусна.
2020-09-04
ggg:
Түмний нэг та супер нийтлэлч уншаад хэзээ ингэж бичдэг болно доо гэж бодох юм аа ххэ
2020-09-04