Беларусийн эсэргүүцэл: Сураггүй болсон гэгдэж байсан сөрөг хүчнийхэн хил давжээ
2020-09-08

Беларусийн Хяналтын зөвлөлийн удирдлагын багийн гишүүд болох Мария Колесникова, Иван Кравцов, Антон Родненков нарыг сураггүй болсон гэж хамтран зүтгэгчид нь мэдээлж, улмаар цагдаагийнхан энэ хэргийг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Дээрх сөрөг хүчний гурван төлөөлөгчийг Украинтай хиллэх хилийн боомтоор нэвтрэн гарсан гэж Беларусийн Хилийн хороо мэдээлжээ. 

 

"Тэд гурвуулаа Украины хил дээрх "Александровка" шалган нэвтрүүлэх боомтоор хил давсан байна" гэж Беларусийн Хилийн хорооны төлөөлөгч мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Ийм мэдээлэл гарснаар сөрөг хүчнийхэн сураггүй болсон гэх хэргийн учир тайлагдсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

Беларусын эсэргүүцэл: Сөрөг хүчний гурван төлөөлөгч сураггүй болжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин