Александр Лукашенко: Би энэ суудалд удсан, гэхдээ зүгээр ч нэг явчихгүй
2020-09-09

 

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко Оросын RT, "Первый канал", "Россия 1", "Говорит Москва" агентлагуудын сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцэл бүтэн нэг сар үргэлжилж байгаа нь олон улсын анхааралд орсон энэ үеэр Лукашенко Оросын хэвлэлүүдэд ийнхүү ярилцлага өглөө. Түүний ярилцлагаас гол хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна. 

 

Өөрийнх нь эсрэг санал өгсөн хүмүүсийн тухай

"Миний хувьд гомдолтой, эмгэнэлтэй байсан гэж хэлүүлмээр байгаа бол тийм ээ. Гэхдээ би энэ асуудалд гүн ухаанлагаар харж байгаа тул бууж өгөөгүй. Бидний гараар бүтээсэн бүхнийг, энэ бүхнийг бүтээсэн хүмүүсийг, миний төлөө саналаа өгсөн дийлэнх олонхийг би хамгаалах ёстой. Хаа сайгүй намайг харсаар тэд залхсан байх л даа, гэхдээ тэд намайг дэмжсэн. Үүгээр л би амьдарч байна" 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах эсэргүүцэл

 

Беларуст болж буй эсэргүүцлийг Орос улс цэрэг оруулан дарна гэсэн яриа ихээхэн газар авсан. Үүнийг ОХУ хэдэнтээ няцаасны дээр Лукашенко ч ярилцлагынхаа үеэр ийм хувилбар яригдаагүй гэж мэдэгджээ.

 

"Энэ бүхэн даяаршлагдсан, олон улсын оролцоотой үйл ажиллагаа. Орос орон энэ асуудлыг шийднэ гэж бодож байгаа бол та бүхэн эндүүрч байна. Би олон Ерөнхийлөгч, хуучны найз, ах гэж үздэг Путинтай энэ талаар ярилцсан. Тэр надад өнөөгийн үйл явдлыг эсэргүүцэж болохгүй гэж хэлсэн" хэмээн Беларусын Ерөнхийлөгч өгүүлсэн байна.

 

"Өнөөдөр Лукашенко сүйрвэл бүхий л систем сүйрч, үүний араас Беларус ч нурах байсан. Яах вэ, хэн нэгэн тусламжийн гар сунгах л байх. Гэхдээ өнөөдөр маш хүнд байна, манай хүчний байгууллагын залуус надтай хамт байгаа. Тэд юунд буруутай юм бэ?"

 

Автомат буу үүрч гарч ирсэн талаараа

 

Наймдугаар сарын 23-ны өдөр өөрийн байрлаж ажилладаг Тусгаар тогтнолын ордонд нисдэг тэргээр ирэхдээ автоматтай гарч ирсэн нь олны анхаарлыг ихээр татаж байлаа. Тэрбээр сум үл нэвтрүүлэх хантааз өмсөж, гартаа автомат барьсан байв. Энэ талаар нь Оросын сэтгүүлчид асуухад: 

"Би автомат барьж гарч ирсэн нь "би хаашаа ч зугтаагүй, эцсээ хүртэл эх орноо хамгаалахад бэлэн" гэдгийг л харуулсан" хэмээн Лукашенко хариулжээ. 

 

"Жаахан удчихсан л даа, гэхдээ"

 

Өдгөө 26 дахь жилдээ  төр барьж буй Лукашенко энэ суудал дээрээ "жаахан удчихсан байх" гэдэгтэй санал нийлжээ. Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчийн суудлаа орхино гэсэн үг биш гэдгийг тэрбээр онцолжээ. 

 

"Тийм ээ, би энэ суудалд жаахан удчихсан байх. Намайг телевизээр төдийгүй индүү, данхан дээрээс ч олж хардаг байх. Гэхдээ чухамхүү би л одоо Беларусыг хамгаалж чадна. Би зүгээр ч нэг явчихгүй. Бүтэн зууны дөрөвний нэгд Беларусын төлөө зүтгэлээ. Энэ бүхнийг зүгээр ч нэг хаячихгүй. Мөн намайг дэмжигчид би энэ бүхнийг хаяж явбал намайг тасдаж хаях байлгүй!" хэмээн Александр Лукашенко өгүүлжээ.

 

Жагсагчдад хүч хэрэглэсэн талаар

 

Ярилцлагын үеэр сэтгүүлчид сонгуулийн дараах эсэргүүцлийн ажиллагааны үеэр энгийн иргэдэд хүч хэрэглэн, баривчилсан талаар Лукашенкогоос асуужээ. 

 

Тэрбээр энэ асуултад хариулахдаа "хүчнийхэн эх орноо үймээн самуунаас хамгаалсан, хүч хэрэглэсний тухайд тийм тохиолдол гарсан, цаашид гарахгүй байх тал дээр зохих албаныхан анхаарч байгаа" хэмээн хариулсан байна.

 

Беларусын эсэргүүцэл: Зэвсэг агссан аав, хүү Лукашенко

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ixex gej baij muu zunusun bizda
2020-09-09