ОХУ: Навальныйн хэргийг шалгах үндэслэл байхгүй
2020-09-11

Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэх нислэгийн үеэр гэнэт бие нь муудаж, онгоц яаралтай газардан Омск хотын эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өдгөө тэрбээр Германд эмчлүүлж байгаа юм. Түүнийг "Новичок" бүлгийн хороор хордуулсан гэж ХБНГУ үзэн, Европын орнууд энэ хувилбарыг дэмжин, Оросын талаас энэ хэргийг мөрдөн шалгахыг уриалж байсан. Навальныйг хордуулсан гэх хэрэгт Кремлийг буруутгаж байгааг Оросын эрх бүхий албан тушаалтнууд удаа дараа няцааж байсан бөгөөд энэ удаад НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя байр сууриа илэрхийлснийг Интерфакс дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Алексей Навальныйтай тохиолдсон хэрэгт буруутай этгээдүүдийн талаар ярьсан байна. Түүний өгүүлснээр өөрт нь ашигтай байсан этгээдүүд энэ хэрэгт холбоотой гэнэ. Мөн Алексей Навальныйг аварсан Оросын эмч нар түүний шинжилгээнээс химийн бодисын ул мөр олоогүй гэдгийг онцолжээ. 

 

"Химийн бодис олсон гэж Германы лаборатори мэдэгдсэн. Гэхдээ энэ бол гэмт хэрэг, хордуулах гэсэн оролдлого байсан талаар дүгнэлт, цаашлаад мөрдөн шалгалт хийх боломж олгох ямар нэг нотлох баримтыг бид Германы талаас хүлээж аваагүй л байна" хэмээн Небензя цохон тэмдэглэжээ.

 

Мөн тэрбээр санал бодол солилцохын тулд болсон хэрэгтэй холбоотой баримтууд хүлээлгэн өгөхийг Германы талд уриалсан байна.

 

"Өнөөгийн нөхцөл байдалд энэ бол туйлын хууль ёсны, зайлшгүй хүсэлт юм. Манай хоёр орны хоорондын тохиролцооны дагуу энэ хүсэлтийг биелүүлэх ёстой гэдгийг цохон тэмдэглэе" хэмээн Небензя мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 20-ны өдөр Алексей Навальный Томскоос Москва чиглэх нислэгийн үеэр бие нь гэнэт муудаж, улмаар онгоц Омск хотноо яаралтай газардсан юм. Навальныйг Омск хотын эмнэлэгт комын байдалтай эмчлүүлж байгаад наймдугаар сарын 23-ны өдөр Cinema for Peace сангаас илгээсэн онгоцоор Берлинд хүргэгдэн, Шарите эмнэлэгт эмчлүүлэх болсон. Тэрбээр энэ долоо хоногт ухаан орсон.Есдүгээр сарын хоёрны өдөр ХБНГУ-ын Засгийн газар Навальныйн биеэс "Новичок" бүлгийн хорт бодис илрүүлсэн хэмээн мэдэгдэж энэ хэргийг шалгахыг Оросын Засгийн газарт хандан уриалж байв.

 

Zeit: Навальныйг зөвхөн ТУСГАЙ АЛБАДАД байдаг хороор хордуулсан

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мэргэжлийн хүн:
Оросын мафийнхан нь л урвагчийг нь мэдчихээд хорлоо биз. Эсвэл АНглийн алтан загасны эмгэн Англид 2 оросыг хордуулчихаад ичих ч үгүй Путины хийсэн хэрэг гээд хуцаад байсан. Мөн манай Оюу-толгойг Амерхикийн Еврейн бүлэгтэй нийлж хусчихсанаас нв манай Нямдорж сайд үхтлээ айгаад Оюу-толгойгоо тавиад туучихаа биздээ. Найз Баярыгаа элчингээр авах гэж нялх амрагтай нь хүлээн аваад бүтээгүй дээ.
2020-09-11
Д.Ганхуяг:
Нацистуудад урвасан Власовынхан шиг л гадны гар хөл болсон урвагч бол Навальный мөн
2020-09-11
irgen:
jinhen gytgej sorog hychin gesen ergyy urvagchidiin eh ornoo hudaldahiin tuld yuch hiidegiig ashigladag baruuhan hezeech zogsohgui ene ajlaa, ter ayultai hor baisan um bol ter ongozniihon, emchilsen emch nar, havitsan oirtson byh hyn l hordoh estoi ....eree zeergui german, baruuniihan yuch hiihees buzahgui orosiin neriig gutaahiin tuld....syyliin heden jil byr hychee avch gytgesen bolgon ni daraa ni hudlaa baidag, gytgeed l horig taviad horloh geed diildeggui ee orosiig
2020-09-11
зочин:
Тийм байхоо, новичок энэ тэр гэсэн нэртэй хорт бодис ч байдаггүй биз
2020-09-11