Беларусийн эсэргүүцэл: Лукашенкогийн ордны гадаа эсэргүүцэл, баривчилгаа үргэлжлэв
2020-09-14

Ням гаригт Беларусийн эсэргүүцэл 36 дахь өдрөө үргэлжиллээ. Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийг дүнг эсэргүүцэн санал авах хэсгүүд хаагдсан даруйд буюу наймдугаар сарын есний өдрөөс эхэлсэн эсэргүүцэл есдүгээр сарын 13-ны өдөр Минск болон бусад хотуудад үргэлжилжээ. Энэ удаад "Баатруудын марш" хэмээн нэрлэсэн Минск хотноо болсон жагсаалын оролцогчид Ерөнхийлөгчийн ордон руу хүрэхээр завдсан ч цагдаагийнхан тэднийг зогсоожээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, олон мянган хүн оролцсон жагсаал Александр Лукашенкогийн ордон байх Дрозды суурин руу ойртож очсон ч Ерөнхийлөгчийн цогцолбороос километр орчим зайд цагдаагийнхны бэхлэлт тэднийг зогсоожээ. Олон нийтийн сүлжээгээр тархсан дүрс бичлэгээс харахад жагсагчид цагдаагийнхны бэхлэлттэй тулж зогсон, улмаар хотын төв рүү буцсан бөгөөд ийнхүү буцах замд ихэнх хүмүүс тарж явсан байна.

 

Гэхдээ сууринд зарим жагсагч үлдэж, тэднийг цагдаагийнхан хүч хэрэглэн баривчилж байгааг харуулсан дүрс бичлэгүүд ч цацагджээ. Жагсагчдын мэдээлснээр, цагдаагийнхан жагсаалыг тараах үедээ гэрэлт дуут гранат ашигласан гэгдэх ч цагдаагийнхан энэ мэдээллийг няцаасан байна. "Баатруудын марш" эхлэх, өрнөх, дуусах үеэр цагдаагийнхан олон хүнийг хүчээр баривчилж, баривчлагдсан хүний тоо хэдэн зууд хүрсэн гэж ВВС агентлаг дамжуулжээ.  Беларусийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Минск хотноо ням гаригийн үдэш гэхэд 400 гаруй хүн баривчлагдсан байна.

 

Үүнээс нэг хоногийн өмнө буюу бямба гаригт болсон жагсаалын үеэр 114 хүн баривчлагдсан гэж Беларусийн Дотоод хэргийн яам мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд Беларусийн хүчнийхэн эсэргүүцлийг бүр эхнээс нь хүчээр тараах гэж оролдолгүй, харин тэднийг мөшгин, арга хэмжээ дууссаны дараа бүлгээр үлдсэн жагсагчдыг зодож, баривчлах болсон байна. Ийнхүү хүч хэрэглэхдээ хүчнийхэн дүрэмт хувцасгүй, ялгах тэмдэггүй байх бөгөөд зөвхөн нүд ил гарсан хаалттай малгай өмсөн, бороохойгоор зэвсэглэсэн байжээ. Эсэргүүцэгчид өөрсдийнх нь эсрэг хүч хэрэглэж буй хүмүүсийг танихын тулд малгайг нь авах гэж оролдож байгаа нь олон нийтийн сүлжээгээр тархсан дүрс бичлэгээр гарах аж. 

Беларусын эсэргүүцэл: Сөрөг хүчнийхнийг

"төрийн эрх булаан авах" гэсэн хэмээн буруутган баривчлав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өнгөт хувьсгал
2022-09-19
Зочин:
АНУ-ын тагнуулын төв газрын хийж буй ажил. Маш их хөрөнгө зарцуулж байна, үймээнн дэгдээх хүмүүсээ Украинд бэлдэж байна.
2020-09-14
Зочин:
Өнгөт хувьсгал