БНХАУ ахмад настнуудын дунд Альцгеймерын өвчин илрүүлэх үзлэг хийнэ
2020-09-14

Хятадын эрүүл мэндийн байгууллагууд улс орон даяар ахмад настнуудын дунд Альцгеймерын өвчин илрүүлэх өргөн цар хүрээтэй үзлэг зохион байгуулж, шаардлагатай бол өвчнийг сааруулах эмчилгээнд хамруулна гэж Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн түвшний бүхий л эрүүл мэндийн байгууллагууд эмнэлэгт бүртгэлтэй бүх ахмад настнуудын тархины үйл ажиллагааг шалгах бол ахмадуудын асрах газрынхан өөрсдийн харьяаны хүмүүст үзлэг хийх аж. 

 

Үзлэгийн үеэр Альцгеймерын өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүст илүү өндөр түвшний эмнэлгийн тусламж авах зөвлөгөө өгөх юм байна. Төлөвлөгөөний дагуу орон нутаг бүрт 65-аас дээш насны хүн амын 80 гаруй хувийг үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Отгоо:
Настайчууд дээр тулж ажиллах нь дээ ! Юу ч хийж мэднэ
2020-09-14