Шинзо Абэгийн Засгийн газар огцорлоо
2020-09-16

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар есдүгээр сарын 16-ны лхагва гаригт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ талаар Японы Засгийн газар тэргүүний хэрэг эрхлэх газар мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа.

 

Улмаар өнөөдөр шинэ Ерөнхий сайдыг парламент батлах аж. Тус улсын эрх баригч Либераль-ардчилсан намын шинэ даргаар сонгогдсон Ёсихидэ Суга Ерөнхий сайдын албан тушаалд очих юм. Парламент түүнийг энэ албан тушаалд баталсны дараа Суга шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлана.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шинзо Абэгийн засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан ихэнх сайд нар албан тушаалдаа хэвээр үлдэх гэнэ. Тэр дундаа, Гадаад хэргийн сайд Тосимицу Мотэги, сангийн сайд  Таро Асо, Төрийн газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Кадзуёси Акаба,  Олимп болон Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Сэйко Хасимото эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясутоси Нисимура нар албан тушаалаа хадгалж үлдэхээр болжээ.

 

 

Шинэ Ерөнхий сайд Ёсихидэ Суга гэж хэн бэ? 

Shuud.mn
Сонин хачин