Беларусь баруун хилээ хааж, Украинтай хил залгаа хэсэгт хүч нэмэгдүүлэв
2020-09-18

Беларусийн эрх баригчид Польш болон Литватай хиллэх хилээ хааж, Украинтай хиллэх хэсэгтээ хүч нэмэгдүүлсэн гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгджээ. 

 

"Бид цэргүүдээ татаж, Баруунтай хиллэх улсын хилээ хаахаас аргагүй боллоо. Нэн тэргүүнд Литва, Польштой хиллэх хилийг хаана" хэмээн тэрбээр есдүгээр сарын 17-ны өдөр болсон "Беларусийн төлөө" эмэгтэйчүүдийн форум дээр мэдэгдсэн байна.

 

"Тэд цаашид ямар алхам  хийхийг мэдэхгүй. "Халуун" дайн өдүүлэхээсээ өмнө авч хэрэгжүүлэх цөөхөн арга тэдэнд үлдсэн. Тиймээс бид ах дүүгийн харилцаатай Украинтай хиллэх хэсэг дээр ч хүч нэмэгдүүлж байгаадаа харамсч байгаа ч өөр арга алга" хэмээн Лукашенко мэдэгджээ.

 

Харин Польшийн хилчид РИА Новости агентлагт мэдээлэхдээ хил хэвийн горимоор ажиллаж байгааг онцолсон байна. Түүнчлэн Литва улсын Дотоод хэргийн сайд Рита Тамашенене ч мөн хил хэвийн ажиллаж байгааг LRT радиод мэдэгджээ.

 

"Одоогоор манай талаар иргэд болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байна. Беларусийн талаас юу болж байгааг бид мэдэхгүй" хэмээн Польшийн Хилийн хамгааллын Набужаны хэлтсийн төлөөлөгч ВВС агентлагт ярьжээ.

 

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцэл сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа энэ үед Лукашенко хилээ хаана гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг ихээр татаж байна. Өмнө нь, есдүгээр сарын 14-нд тус улсад "Славяны нөхөрлөл" цэргийн сургуулилалт эхэлсэн бөгөөд үүнд Оросын 300 десантын цэрэг болон тусгай техник хэрэгсэл оролцож байгаа нь мөн л анхаарал татаж байгаа юм. Гэхдээ энэ цэргийн сургуулилалт өмнө нь төлөвлөгдсөн, зарлаж байсан сургуулилалт гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цохон тэмдэглэж байв. 

ОХУ Беларусь руу 300 десантын цэрэг илгээв

 

ЕХ Беларусийн Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрөхгүй байх албан ёсны байр сууриа илэрхийлэв 
 

Наймдугаар сарын есөнд болж өнгөрсөн Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд 26 дахь жилдээ төр барьж буй Александр Лукашенко 80 гаруй хувийн санал авч харин түүний гол өрсөлдөгч, сөрөг хүчний төлөөлөл Светлана Тихановская 10 орчим хувийн санал авсан дүн гарсан юм. Улмаар энэ дүнг беларусчууд эсэргүүцэн, орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, тэдний энэ тэмцлийг Европын орнууд ч дэмжин, Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байлаа. Харин есдүгээр сарын 17-ны өдөр энэ байр сууриа албан ёсны болгожээ. 

 

Тодруулбал, Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон Александр Лукашенког ерөнхийлөгчөөр сонгогдсоныг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тогтоолыг Европын парламент гаргасан байна. Түүнчлэн сонгуулийг луйвардсан хэрэгт холбоотой, Лукашенко зэрэг этгээдүүдийн эсрэг Европын холбоо хориг арга хэмжээ тавихыг парламентын гишүүд дэмжжээ.

 

Энэ тогтоолд Оросын Холбооны Улс Беларусийн дотоод хэрэгт оролцож байгааг болон Беларусьт тайван жагсаалыг хүчээр дарж, жагсагчдыг олноор баривчилж байгааг эрс шүүмжилж, тус улсад төрийн эрхийг тайван замаар шилжүүлэхийг дэмжин, Беларусийн сөрөг хүчний Хяналтын зөвлөлийг "ардчилсан өөрчлөлт шаардаж буй хүмүүсийн түр төлөөлөгчийн газар" хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Европарламентын тогтоолд Беларусь улсын эрх баригчидтай хэлэлцээ хийхийг зогсоох, Беларусийн иргэний нийгмийн төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар тусгажээ. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын тавны өдөр Лукашенкогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусна гэж дурьдсан байна. Энэ тогтоолыг Европарламентын 574 гишүүн дэмжиж, 37 нь эсрэг санал өгсөн болл 82 гишүүн түдгэлзжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Irgend:
Cham shog teneguud Mongold bas bn aa. Kkk. Haanaas garaad irsen kommunist MAN chin bee. Deglemd durtai mazahonist uu.
2020-09-20
irgen:
ene hural deer emegteichyyd, ofizeriin avgai toloolj estoi goe yg helsen belarus baruuniihnii daramt, zali sorog hychin nertei baruuniihnii gar hol, eh ornoo hudaldagch urvagch daisnuudad eh ornoo aldahgui ee...
2020-09-19
Irgend:
Cham shog teneguud Mongold bas bn aa. Kkk. Haanaas garaad irsen kommunist MAN chin bee. Deglemd durtai mazahonist uu.
ene durak tariachin ard olon ni uuriig ni khusekhguy gedgiig ogt oilgokhguy shaaj yawnaa
2020-09-19
Hil neelttei
2020-09-19