ЕХ Беларусь дахь хүний эрхийн зөрчлүүдийг шалгана
2020-09-18

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүний эрхийг зөрчсөн үйлдлүүд гарсныг шалгах тусгай комиссыг Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага томилжээ. 

 

Данийн Гадаад хэргийн сайд Йеппе Кофодын мэдэгдсэнээр энэхүү комисс нь "чөлөөт шударга сонгууль шаардах Беларусийн ард түмний эрх, хүний үндсэн эрх чөлөө болон тэгш эрхийг хангах тал дээр бүдүүлгээр зөрчил гаргасанд буруутай Беларусийн эрх баригчдыг хариуцлагад татах" зорилготой гэнэ.

 

Ийм комисс байгуулахыг Даниас гадна Бельги, Канад, Эстони, Финлянд, Франц, Исланд, Латви, Литва, Нидерланд, Норвеги, Польш, Румын, Словак, Их Британи, Чех болон АНУ гэсэн нийт 16 улс дэмжжээ.

 

Харин Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг Беларусь руу нэвтрүүлэхгүй байх магадлал өндөр бөгөөд тиймээс тэд зайнаас мэдээлэл цуглуулах шаардлагатай болж байгаа юм. Беларусийн эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ байгууллагын төлөөлөгчдийг уриагүй, мөн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн, Албанийн Ерөнхий сайд Эди Рамагийн айлчлалыг зохион байгуулахаас нэг бус удаа татгалзаж байлаа.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр болсон Беларусийн сонгуулийн дүнгээс үүдэлтэй эсэргүүцэл тус улсад сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Тайван жагсаалын үеэр цагдаагийнхан хүч хэрэглэж, жагсагчдыг олноор нь баривчлах тохиолдлууд гарсаар байгаа юм. Тиймээс барууны орнууд Беларусийн эрх баригчдыг тайван замаар засаглалыг шилжүүлэхийг уриалахын дээр Европын холбоо Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн болон Лукашенко Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн ЕХ-ны зүгээс Беларусийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм. 

 

Беларусь баруун хилээ хааж, Украинтай хил залгаа хэсэгт хүч нэмэгдүүлэв

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
evropiin holboonii ulsuud oorsdoo sonochihson baij busdiin dotood heregt orolzoj uls orniig uimyylehee bolih heregtei, byr eree zeeree aldaj baina baruuniihan
2020-09-18