ВВС: БНХАУ төвдүүдийг уйгуруудын адилаар "хүмүүжүүлж" байна
2020-09-25

Хятадын эрх баригчид Төвдийн олон мянган оршин суугчийг цэрэгжсэн сургалтыны төвүүд рүү илгээж байгаа бөгөөд энэ нь хөдөлмөрийн хорих лагерьтай тун адил гэж шинжээчид үзэж байгаа тухай Жеймстауны сангийн илтгэлд дурджээ. Харин Хятадын Гадаад хэргийн яам үүнийг үгүйсгэж, албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа талаарх мэдээлэл бодит байдал нийцэхгүй хэмээн мэдэгдсэн талаар ВВС дамжуулсан байна. 

 

Америкийн төрийн бус судалгааны байгууллага болох Жеймстауны сангийн илтгэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүд, улс төрийн баримт бичгүүд болон хиймэл дагуулаар авсан зурагнууд дээр үндэслэгджээ. Америкийн шинжээчдийн энэ дүгнэлтийг Ройтерс агентлаг ч баталсан байна. 

 

Энэ илтгэлд, Төвдийн нөхцөл байдал уйгурчуудыг шахан хавчдаг Шинжаан Уйгурын өөртөө засах оронд үүссэн нөхцөл байдалтай тун төстэй гэж онцолжээ. Гадаадын сэтгүүлчид болон хүний эрхийг хамгаалагчдын баталдгаар ойролцоогоор сая орчим мусульман шашинт уйгур хүн "хүмүүжлийн хуаран" гэх газарт байх бөгөөд тэднийг шашнаасаа татгалзахыг шахдаг гэнэ. Харин Бээжин үүнийг няцааж, эдгээр нь хорих лагерь биш харин экстремизмтэй тэмцэх сургалтын төв хэмээн баталдаг юм. 

 

Энэ удаад Төвдөд лагерь байгуулсан гэх  Америкийн шинжээчдийн мэдээллийг ядууралтай тэмцэх зорилгоор нутгийн иргэдийг сургалтад хамруулах хөтөлбөр хэмээн Бээжин тайлбарласан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд нэн бага орлоготой орон нутгийн иргэдийг үйлдвэрийн салбарт ажилд оруулахаар зорьж байгаа гэнэ. Харин хүний эрхийг хамгаалагчид үүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд угсаатны цөөнхүүд амьдардаг Төвд, Шинжаан зэрэг бүс нутгуудад үзэл суртал тулгаж, үүнээс татгалзах аргагүй байдалд хүмүүсийг шахаж байна хэмээн мэдэгджээ. 

 

Алслагдмал, дийлэнх хүн ам нь буддын шашинтай Төвд Хятадын удирлагад байдаг. Хэдийгээр өөртөө засах статустай ч энд соёл болон шашны эрх чөлөөг хүчээр дардаг гэж Бээжинг буруутгах судлаачид олон. Харин Хятадын коммунист удирдлага энэ бүс нутагт хөгжлийг авчирж, Хималайн өндөр уулсын энэ бүс нутгийг хөгжихөд дэмжлэг үзүүлж байгаа хэмээн баталдаг юм.

 

Өмнө нь Төвдийн засгийн газрын цөллөгөд байгаа тэргүүн Лобсанг Сенгай төвдүүдийг хөдөлмөрийн лагерь, "боловсрол олгох" сургалтын төв гэгч рүү хөөж байгаа талаар мэдэгдэж байлаа. Харин энэ удаад Жеймстауны сангийн гаргасан илтгэлээс харахад Хятадын "хөтөлбөр" нь өмнө нь төсөөлөгдөж байснаас хавьгүй өргөн цар хүрээтэй бололтой.

Судалгаанд юу өгүүлэв?

Төвд болон Шинжааны хараат бус судлаач Адран Зенцийн удирдан гаргасан тайланд энэ оны эхний долоон сарын хугацаанд 500 мянга орчим тариачин, малчин /тус бүс нутгийн хүн амын 15 хувь орчим/ "сургалтад" хамрагджээ. Түүнчлэн Хятадын эрх баригчид Төвдийн зах хязгаар нутагт байгаа хүмүүсийг олноор нь өөр тийш нүүлгэн шилжүүлэх квот тогтоосон гэнэ. 

 

"Хятад хэл, ажлын ёсзүйд сургах, хөдөлмөрийн сахилга бат заах" сургалтын хөтөлбөрийг боловсруулахтай холбоотой Хятадын удирдлагын төлөвлөгөөнүүдийн талаар ч илтгэлд дурджээ. Судалгааны зохиогчдын мэдээлснээр, Хятадын эрх баригчид "чадахгүй, хүсэхгүй, зүрхлэхгүй" гэсэн ажилдд хандах хандлагыг арилган, "залхуу хүмүүсийг үгүй болгоно" гэж төлөвлөгөөндөө заасан ч энэ тал дээр чухам ямар арга хэмжээ авах талаарх тодорхой мэдээлэл байхгүй гэнэ. Харин эдгээр "сургалтын хөтөлбөрүүд"-ийг хэрэгжүүлснээр ихэнх ажилчид нэхмэлийн үйлдвэр, барилга болон хөдөө аж ахуйн салбарт бага цалинтай ажилд орно гэж Америкийн шинжээчдийн судалгаанд өгүүлсэн байна.

 

"Угсаатны цөөнхийг уусгах Бээжингийн бодлого хүчирхэгжиж буй энэ үед сургалтын гэгдэх эдгээр үйл ажиллагаанууд нь хэтдээ хэл, соёл, оюун санааны өвийг устгах аюулд хүргэж мэдэх юм" хэмээн илтгэлийн зохиогчид онцолжээ.

 

Шинжаан дахь нөхцөл байдал

Төвдөд хэрэгжиж буй хөтөлбөр Шинжаанд хэрэгжсэн хөтөлбөртэй тун адил гэдгийг тайланд онцолжээ. Шинжаанд хятадын эрх баригчид олон мянган мусульман шашинт уйгур хүнийг баривчлан, тэднийг мөн л сургалтын гэгдэх төвүүд рүү аваачиж байсан аж.

 

Энэ төвүүдэд хүмүүс хэл, ажлын чадварт суралцаж байгаагаас биш тэдний хүсэл зоригийн эсрэг хорьж саатуулаагүй гэж Хятадын эрх баригчид мэдэгддэг юм

 

"Шинжаанд ч тэр, Төвдөд ч тэр Засгийн газраас зарласан ядууралтай хийх тэмцэл нь дээд түвшнээс хамгийн доод буюу гэр бүл хүртэлх нэгж рүү төрийн хяналт тогтоох гэсэн зорилготой" гэж судлаачид онцолжээ.

 

Гэхдээ Төвдөд хэрэгжиж буй хөдөлмөрийн лагерийн схем Шинжааныхтай харьцуулахад албадах байдал харьцангуй бага гэнэ. Энэ хөтөлбөрт зарим оршин суугч сайн дураар оролцож байгаагийн дээр олох мөнгө нь ч нэмэгдсэн жишээнүүд ч байгаа аж.

 

Жеймстауны сангийн энэхүү судалгаа гарсны дараа Хятадын Гадаад хэргйн яам Ройтерс агентлагт мэдээлэхдээ "Хятадад хүний эрхийг дээдлэх зарчим үйлчилдэг тул бүхий л ажилтнууд сайн дураар хөдөлмөрлөн, шударга цалин авч байгаа" хэмээн онцолжээ.

LA Times: Өвөр Монгол дахь баривчлагдах, ажлаа алдах, мөшгүүлэх аюул

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
монрол:
хамгийн гол нь дараагийн ээлжинд биднийг онилсон байгаа шүү
2021-03-24
Өвөр монголд аль дээр хэрэгжчихсэн. Эрчүүдийг нь бүгдийг нь алсан.100 жилийн өмнө Олон өвөрмонгол хүн монголд орж ирсэн. Ямар нь үлдсэн юм бэ
2020-09-26
Төвдүүд хоорондоо сууж болохгүй болсон хүүхэд нь иргэншил байхгүй мал болно гэсэн. Энэ бол сүйрэл. Гэтэл нөгөө далан шидтэй далай лам оросын олон лам нар юу ч хийж чадахгүй б. Хятадууд үйлийн үрээс айхгүй шүтлэггүй юм чинь
2020-09-26
badarch taxar:
ar.mongolig ezelwel hvmvvjvvleh gej stag aldahgvi shuud buudaj ehlene
2020-09-26
Zochin:
Odoo uvurmongold heregjuulne dee. Hytad heleer albadan surgaj, hytadiin busad mujiin uildveruuded hymd ajilllah hucheer ajilluulj gazar nutgiig ni tsergiin hucheer ailgan bulaaj avna. Say tsergiin angiud oruulj ailgan surduulj daramtlan, 5000 saham huniig barij horijee.
2020-09-26
Усан нүдэт:
Уйгарууд Мусильман шашинтай, дэлхийн соёл иргэншлийн дайсан гасэн үг, өөр шашинтай хэнийг ч болов устгах ёстой гэж Коранд нь заасан байгаа. Тийм болохоор уйгаруудыг өмөөрөх нь тэнэг хэрэг юм
2020-09-25
зочин:
Зөв, соёлжуулах хэрэгтэй.
2020-09-25