Карабахын сөргөлдөөнийг намжаахад Грек Арменид тусална
2020-09-28

Ням гаригт Армени болон Азербайжаны хооронд дахин сөргөлдөөн гарсантай холбоотойгоор дэлхийн улс орнууд байр сууриа илэрхийлсээр байна. 


Тухайлбал, Грек улс Уулын Карабах дахь сөргөлдөөнийг арилгахад тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ зарлаж, олон хүн амиа алдсаныг шүүмжилсэн байна. Энэ мэдэгдлийг есдүгээр сарын 28-ны даваа гаригт Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас Арменийн Гадаад хэргийн сайд Зограб Мнацаканянтай утсаар ярилцсаны дараа хийсэн байна. 

 

"Мнацаканянтай утсаар ярих үеэр Грек, Арменийн хоорондын найрамдлын бат бэх уялдааг баталсан. Дендиас хүмүүс амиа алдсаныг шүүмжлэн, Уулын Карабахд нэн даруй сөргөлдөөнийг зогсооход Грек улс туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ" хэмээн Грекийн ГХЯ-ны мэдэгдэлд онцолжээ.

 

Сөргөлдөөн дахин эхэлсэн өдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ АНУ Уулын Карабах дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа хэмээсэн бол Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Морган Ортагус АНУ Уулын Карабах дахь сөргөлдөөнийг эрс шүүмжилж байгааг илэрхийлээд хоёр талыг нэн даруй хүчирхийллийг зогсоохыг уриалсан юм.

 

Мөн энэ өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Стефан Дюжаррик мэдэгдэл хийхдээ тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Уулын Карабахд цэргийн ажиллагаа дахин эхэлсэнд нэн түгшиж байгаагийн дээр Армени, Азербайжаыг нэн даруй мөргөлдөөнөө зогсоох, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан.

 

Түүнчлэн Азербайжаыг Уулын Карабах дахь иргэний объектуудыг бөмбөгдөхөө зогсоохыг шаардан Армени Европын хүний эрхийн шүүхэд ханджээ.

 

Армен, Азербайжаны мөргөлдөөн: Уулын Карабах дахин халуун цэг болов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин