Армени, Азербайжаны мөргөлдөөн: Арменийн арми 550 хүний хохирол амсжээ
2020-09-28

Уулын Карабах дахь цэргийн ажиллагааны улмаас Арменийн армийн амиа алдсан болон шархадсан цэргүүдийн тоо 550 давсан гэж Азербайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба есдүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэнийг Regnum агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Арменийн Зэвсэгт хүчин 22 хуягт машин, 15 зенит пуужингийн цогцболбор, 18 нисэгчгүй нисэх төхөөрөмж, 8 артиллерийн төхөөрөмж, зэвсгийн гурван агуулахаа алдсан гэж Азербайжаны тал мэдээлсэн байна.

 

Харин энэхүү Азербайжаны хохирлын талаарх Арменийн мэдэгдлийг Азербайжаны Батлан хамгаалах яам үгүйсгэн, Арменийн эрх баригчид хуурамч мэдээлэл тараах замаар "ард  иргэдийнхээ түгшүүрийг багасгахыг оролдож байна" хэмээжээ. 

 

Армени, Азербайжаны мөргөлдөөн: Уулын Карабах дахин халуун цэг болов

 

Shuud.mn
Сонин хачин
Hh:
Ямарч ойлгомжгүй юм бичих юм
2020-09-28