Армени, Азербайжаны мөргөлдөөн: Арменийн эмнэлгүүд төлөвлөгөөт үзлэгүүдээ цуцалжээ
2020-09-28

Арменийн эмнэлгүүд дайны байдлын улмаас хүн амын төлөвлөгөөт үзлэгүүдийг зогсоосон талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснийг "Комсомольская правда" дамжууллаа. 

 

"Дайны байдал тогтоосон эрхзүйн горимын үед хууль тогтоомжийг мөрдөх Арменийн Эрүүл мэндийн сайд Арсен Торосян төлөвлөгөөт үзлэгт хамрагдахаар ирэх өвчтөнүүдийг эмнэлгийн байгууллагууд хүлээн авахыг зогсоох тушаалд гарын үсэг зурсан" хэмээн Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, эмнэлгүүд хойшлуулашгүй тусламж эсвэл сэхээн амьдруулах арга хэмжээ авах шаардлагатай өвчтөнүүдийг хэвийн горимоор хүлээн авч байгаа гэнэ. Харин одоо хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг эмнэлгээс гаргаж, амбулаторийн эмчилгээнд шилжүүлж байгаа аж. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн ням гаригт Армени Тертар, Жебраил, Физулийн чиглэлд суурин газрууд руу гал нээж, харин Азербайжаны арми энгийн номхон ард иргэдийг хамгаалах өргөн цар хүрээтэй сөрөг довтолгоо эхлүүлсэн талаар ням гаригийн өглөө Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгдсэн юм. 

 

Харин Арменийн тал чухамхүү Азербайжан түрүүлж довтолсон хэмээн мэдэгдсэн байна. Азербайжан ням гаригийн өглөөний 08.00 цагт агаарын болон пуужингийн довтолгоо эхлүүлсэн гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдсэн юм.

 

Ийнхүү мөргөлдөөн эхэлсний дараа хоёр тал хоёул дайны байдал тогтоосон талаар зарласан байна. Армени бүх нутаг дэвсгэр даяараа дайны горим тогтоосон бол Азербайжан зарим хэсэгтээ тогтоожээ. Түүнчлэн Армен 55 хүртэлх насны бүх эрчүүдийг цэрэгт дайчлах ажлыг эхлүүлсэн байна.

 

Армени, Азербайжаны мөргөлдөөн: Уулын Карабах дахин халуун цэг болов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SHINE OYUN:
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2020-10-05