Армени, Азербайжаны мөргөлдөөн: Азербайжан цэрэг татлага эхлүүлэв
2020-09-28

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Уулын Карабахд нөхцөл байдал хурцадсаны улмаас хэсэгчилсэн дайчилгаа явуулах тушаалд гарын үсэг зуржээ. 

 

"Үндсэн хуулийн 109 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Бүгд Найрамдах Азербайжан Улсад хэсэгчилсэн дайчилгаа зарлахыг тушааж байна" хэмээсэн байна. Энэ тушаал есдүгээр сарын 28-ны даваа гаригт гарчээ. 

 

Энэ тушаал гарахаас өмнөхөн, мөн л өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр Азербайжаны нутаг дэвсгэр даяар дайны байдал, зарим хот, дүүргүүдэд хөл хорих цаг тогтоох тушаал хүчин төгөлдөр болсон байна. 

 

Харин хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын эрх баригчид есдүгээр сарын 27-ны өдөр бүх нийтийг хамарсан дайчилгаа явуулж, дайны байдал тогтоосон бол Армени улс ч мөн ийм арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм. 

 

Армени, Азербайжаны мөргөлдөөн: Уулын Карабах дахин халуун цэг болов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин