Карабахын сөргөлдөөний үеэр хэд хэдэн пуужин Иранд хүрчээ
2020-09-29

Армени, Азербайжаны мөргөлдөөний үеэр Ираны Ардебиль мужид хэд хэдэн пуужин унасан талаар есдүгээр сарын 29-ний өдөр Ираны Улсын радио телевизийн газар мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, пуужингууд хил орчмын суурингуудын нутаг дэвсгэр дээр унасан байна. Харин эдгээр пуужингууд унах үеэр гарсан хохирлын талаарх мэдээлэл гараагүй байгаа гэнэ. 

 

Эргэн сануулахад, Уулын Карабахд ээлжит хурцадмал байдал есдүгээр сарын 27-ны өдөр эхэлсэн юм. Армени, Азербайжан улс нэгнээ түрүүлж гал нээсэн хэмээн буруутгаж байгаа юм. Мөн энэ өдөр хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын цэргүүд 10 танк устгасан гэж мэдээлж байв. 

 

Хурцадмал нөхцөл байдлын улмаас талууд дайны байдалд шилжсэн бөгөөд цэргийн дайчилгааг бүхэлд нь болон хэсэгчлэн зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн Оросоос 20 мянган сайн дурынхан Армений талд байлдахад бэлэн байгаа талаар ОХУ-ын Арменичуудын зөвлөл мэдээлж байлаа. Энэ зөвлөлийн мэдээлснээр, ОХУ-д оршин суугаа 20 мянга гаруй армени хүн сайн дураар цэргийн ажиллагаанд явахад бэлэн хэмээн бүртгүүлсэн байна. 

 

Армени, Азербайжаны мөргөлдөөн: Нисэх хүчингүй дайн

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
oros turktei baildah yum bna
2020-10-12
ZOCHIN:
IH L OLON JIL NEG DEEVER DOR AH DUUS MET L BAISAN ULSUUD BIZDEE...TCUS URSGAHGUIGEER ASUUDLAA SHIIDEJ CHADAHGUI L BNADAA... TOM GURNUUD ZUUCHLAHAD YADAG BNA AA...
2020-09-29