Байденыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

Их Британийн Лейборист намын гишүүн Крис Брайнт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Жон Байденыг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлсэн талаар Evening Standard мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, бусад хүмүүс хүч хэрэглэсэн шийдвэр гаргаж байхад Байден "баталгааны хүч бол шилдэг хүч" гэдгийг баталсан хэмээн Британийн улс төрч үзжээ."Зэвсэг зүрх зогсоож чадах ч зөв сонгосон үг олон зүрхийг өөрчилж, олон зүрх дэлхийг өөрчлөх боломжтой" гэж Брайант шийдвэрээ тайлбарлажээ.
Энд дуулгахад, өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгч Ричард Гренелл мэдэгдэл хийхдээ Трамп болон Косово, Сербийн тэргүүнүүдийг дээрх шагналд нэр дэвшүүлсэн хэмээж байлаа. Үүний шалтгаан нь Вашингтонд болсон уулзалтаар Серби болон Косовогийн төлөөлөгчид түүхэн зөвшилцөлд хүрсэн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч онцолж байв.
Мөн Олон улсын Шинжлэх ухааны академийн академич, профессор Сергей Комков Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ.
Нобелийн шагнал гардуулах ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Осло хотноо болох юм.
Путин эхлээд Шнобель, одоо Нобель...
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ