Буриад: Эх хэлээ хамгаалахаар уулан дээр МОНГОЛ БИЧГЭЭР бичжээ
2020-10-01

Орос дахь монгол хэл дээрх хамгийн том бичгийг уулан дээр бүтээсэн талаар "Байкал-дейли" мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Буриадын Иволгинск суурингийн Баян-Тугад уулан дээр монгол бичгээр "Үгэ хэлэ үндэһэтэнэй тэмдэг. Үзэг бэшэг үндэһэтэнэй һүлдэ" буюу "Үг хэл үндэстний тэмдэг, үзэг бичиг үндэстний сүлд" хэмээн бичсэн байна. Үүгээрээ буриадууд Хятадад монгол хэлийг хамгаалж үлдэхийн төлөө зорьж буй тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

 

"Буриадууд бид хэдийнэ олон зүйл алдсан, алдсаар ч байна. Бидний алдааг бүү давт. Өөрсдийн эрх, төрөлх хэлнийхээ төлөө тэмцэхгүй бол өнөөдрийн Буриадын байгаа байдал ирээдүйн Өвөр Монгол шиг байдалд хүргэнэ! Маргаашийн өдөр ямар байхыг та өөрөө л шийднэ" хэмээн Буриадын идэвхтнүүд ард иргэдэд хандан мэдэгджээ. 

 

Эргэн сануулахад, монгол хэлээр орох сургалтуудыг хязгаарлах Хятадын эрх баригчдын шийдвэрийг өвөр монголчууд эсэргүүцэн, энэ тэмцлийг элэг нэгтнүүд нь буюу Ар Монгол, Халимаг, Буриадад ихээхэн дэмжиж байсны дээр бусад орнуудад суугаа монголчууд ч тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байлаа. 

 

Өвөр Монгол дахь эсэргүүцэл даамжирч, эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн ч тэмцэлд уриалсан хүмүүсийг баривчлан саатуулах, хүүхдүүдээ сургуульд өгөөгүй эцэг эхчүүдийг ажлаас халах, зээл авах боломжгүй болгох зэргээр сүрдүүлсний улмаас хүүхдүүдийн 90 орчим хувь нь хичээлдээ эргэн орсон талаар "Лос-Анжелес таймс" сонин Өвөр Монгол дахь эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулж байсан юм. 

 

LA Times: Өвөр Монгол дахь баривчлагдах, ажлаа алдах, мөшгүүлэх аюул

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэл, бичиг мэтээр бол Өвөр Монголоос дор орсон шүү дээ. Гэхдээ хичээвэл гайгүй сэргэж магадгүй. Харж л байя. Монгол гэдэг сэтгэхүй буриад залууст сэргэх нь үү?!
2022-08-09
Буриадууд хэзээ монгол гэдэг байлаа
2020-10-02
zochin:
tegeed uzvel zugeer busuu
2020-10-01
Монгол:
Бүх монгол туургатан нэг давалгаалвал Орос, Хятадыг сандаргана дөөө
2020-10-01
zochin:
tegeed uzvel zugeer busuu