Уулын Карабах: Арменийн бүсгүйчүүд, ахмадууд фронт руу явах хүсэлт гаргажээ
2020-10-02

Есдүгээр сарын 27-ны өдөр Азербайжан, Арменийн хооронд мөргөлдөөн эхэлж, Уулын Карабах дахин халуун цэг болсон юм. Байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг Владимир Путин, Дональд Трамп, Эммануэль Макрон нар 10 дугаар сарын нэгний өдөр сөргөлдөгч талуудад хандан уриалсан байна. 

 

Түүнчлэн энэ сөргөлдөөнд Сирийн хөлсний цэргүүд оролцож байгаа талаар хэвлэлүүдээр мэдээлж, талууд үүнд харилцан нэгнээ буруутгаж байгаа. Энэ асуудлаар Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркийн Гадаад хэргийн сайдтай утсаар ярилцсан бөгөөд энэ үеэр хоёр тал хоёул "бусад бүс нутгуудаас хууль бус бүлэглэлүүдийн дайчдыг сөргөлдөөнд татан оролцуулах нь байж болшгүй хэрэг" гэдгийг цохон тэмдэглэсэн талаар Вести агентлаг мэдээлжээ.

 

Хэдийгээр дэлхийн улс орнууд гал зогсоохыг уриалж байгаа ч Уулын Карабахд нөхцөл байдал нэн хурцадмал байгаа талаар гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.  ВВС агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын нэгний өдөр Францын сэтгүүлчдийн баг Уулын Карабахын нутаг дэвсгэр дээр суманд өртөж, хэд хэдэн хүн шархаджээ.

 

Баку болон Ереванд ямар үйл явдал өрнөж байна вэ?

10 дугаар сарын нэгний өдөр Азербайжан, Армени тав дахь өдрөө хоорондоо тулалдав. Тулалдааны үеэр Арменийн тал 200 танк, бусад техник, 228 артиллери, 30 агаараас эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж, 6 командлаллын цэгээ алдсан гэж Азербайжан мэдээлжээ. 

 

Азербайжаны нийслэлээс таван цаг орчим яваад очих хилийн шугам дээр байлдаан үргэлжилсээр байгаа гэнэ. Тус улсын Батлан хамгаалах яам Арменийн цэргийн цувааг устгасныг харуулсан гэрэл зургуудыг нийтэлсэн байна. Түүнчлэн Арменийн зэвсэгт хүчний "Град" пуужингийн найман төхөөрөмжийг устгасан талаараа Азербайжаны тал мэдээлж байлаа.

 

Армени ч мөн сөргөлдөгч талынхаа хохирлын талаар мэдэгдэл хийсээр байгаа юм. Тэдний мэдэгдсэнээр, Жебрайль дүүргийн Жожуг Маржанлы сууринд 20 байшинд цохилт өгсөн гэнэ. 

 

Карабахын Агдамск дүүрэгт Азербайжаны энгийн номхон иргэд амь насаа алдсан талаарх мэдээлэл ч гарчээ. 

 

"Сөргөлдөгч талын зэвсэгт хүчин Азербайжаны энгийн номхон ард иргэдийн эсрэг их хэмжээний артиллерээр буудсаны улмаас одоогоор нийтдээ 55 энгийн иргэн хүнд хөнгөн шархдан, эмнэлэгт хүргэгдэж, 16 хүн амиа алдсан" гэж Азербайжаны Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид мэдэгджээ. Буудлагын улмаас 163 байшин, 36 иргэний объект сүйдэн, олон машин устгагдсан байна. 

 

Арменийн фронтын шугам руу явсан хүмүүсээ бусад хотуудад ч дэмжин, хүмүүс цэрэг дайчилгаанд татагдаж байгаа аж. Цэрэгт татагдаж байгаа хүмүүсийн дунд армийн талаар сайн мэддэг хүн, гартаа нэг ч удаа зэвсэг барьж үзээгүй хүн ч байгаа гэнэ. Өөрсдийн хувь нэмрийг оруулахаар зөвхөн залуус төдийгүй ахмад настнууд ч бүртгүүлжээ. Өдөр бүр Арменийн цэргийн комиссарын газрууд руу 200-250 хүн ирж, тэднийг фронт руу илгээж байгаа талаар Вести мэдээлсэн байна. 

 

Мөн зарлан дуудах хуудас аваагүй хүмүүс ч сайн дураар фронт руу явах хүсэлтээ илэрхийлсээр байгаа гэнэ. Түүнчлэн Ереванд хоёр дахь өдрөө сайн дурын цэргүүдээр эмэгтэйчүүдийг бүртгэж байгаа аж. Иргэд ийнхүү фронт дээр тулалдаж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэхээр гар бие оролцох шийдвэр гаргасан бол Арменийн банкууд ч дэмжих ажилд нэгджээ. Тэд зээлийн хуваарьт төлөлтийг цагт нь төлөөгүй бол зээлийн хугацаа хойшлуулсан гэж үзэхгүй хэмээн мэдэгдсэн байна.

 

Карабахын Мартуни хотод Азербайжаны артиллерийн галд хэвлэлийнхний автобус өртжээ. Одоо Францын хоёр сэтгүүлчийн амь насыг аврахаар эмч нар тэмцэж байгаа бөгөөд иргэдийнхээ амь насыг аврахаар Парисаас эмнэлгийн нисэх онгоц ирэхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн энэ буудлагын үеэр "Армения" телевизийн сувгийн зураглаач ч шархаджээ. 

ВВС: Карабахд хөлсний цэргүүд сарын 2000 доллараар дайтаж байна

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Дайн үзээгүй удах гэж дайнгүй байна гэдгийг үзээгүй хүмүүс байхаа бараг 1987 оноос хойш байлдаж байгаа шүү дээ.
2020-10-15
malal chi yu boduulah geed bga ym
2020-10-10
Sa:
Sda. Hetsuu yumaa. Dain ch huseh zuil bish l baimaar yumaa. Dain dajin uzelgui udchihaar baildah amarhan sanagdaad eheldeg bololtoi. Dain bolood ireheer bugd l dain hurdan zogosoohiig husne
2020-10-05
Дайн үзээгүй удах гэж дайнгүй байна гэдгийг үзээгүй хүмүүс байхаа бараг 1987 оноос хойш байлдаж байгаа шүү дээ.
Монголчууд бид дайн байлдаангүй амар тайван амьдарч байгаа маань л том аз жаргал.Хүчнээн улс орон дайны байдалтай байгааг бодоход бид өөсдийгөө азтай гэхээс өөр арга алга.Тэгэхэд хөгийн юм ярьсан монголыг дайны гал рүү чирэх санаатай хичнээн олон мунхаг дайснууд бидний дотор байгаа нь гамшиг.Цагаа тулбал шаагилдаад хуцалдаад байсан элийрэгчид энэ армян бүсгүйчүүд шиг фронт руу хэзээ ч явахгүй
2020-10-03
Яасан хөөрхөн армян хүүхэн вэ.
2020-10-02
Бодсон! Чи тарваганы калибраа үүрээд очиж тусал!
2020-10-02
chi yavah yum uu?
2020-10-02
Mongolchuud ch gesen 1 yum bodno baigaa
2020-10-02
malal chi yu boduulah geed bga ym
chi yavah yum uu?