“Алтан намар” хөгжмийн наадам болно
2020-10-05

 

“Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” наадам 10 дугаар сарын 05-наас 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохиогдоно. Энэ наадмыг Соёлын яам, Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос хамтран  зохиож байгаа юм. Энэ хүрээнд уламжлал болгон “Алтан намар” хөгжмийн наадам 38 дахь удаагаа зохиогдоно. 


Энэ удаагийн "Алтан намар" хөгжмийн наадам гоцлол, цөөхүүл болон хөгжмийн том хэлбэрийн бүтээл гэсэн төрлүүдээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж шилдэг уран бүтээлчид  11 дүгээр сарын 14 -нд Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулагдах “Бүх нийтийн хөгжмийн баяр” нэгдсэн гала тоглолтын үеэр шагналаа гардана. Мөн гоцлол, цөөхүүл бүтээлийн тоглолт Консерваторын концертын танхимд 10 дугаар сарын 30-31 хооронд,  хөжмийн том хэлбэрийн бүтээлийн тоглолт Филармоны концертын танхимд 11 дүгээр сарын 06-07 хооронд, “Алтан намар” гала тоглолт шагнал гардуулах ёслол Төв аймгийн Монгол туургатан театрт 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус тус зохиогдоно.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин