Уулын Карабах: Азербайжан хориотой зэвсэг хэрэглэсэн
2020-10-05

Уулын Карабах дахь тулалдааны үеэр Азербайжан олон улсын конвенциор хориглосон зэвсэг хэрэглэсэн гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ваграм Погосян Фейсбүүк хуудсандаа бичжээ. 

 

Түүний өгүүлснээр, Азербайжан ийнхүү хориотой зэвсэг ашиглахын зэрэгцээ бусад улс орнуудаас хөлсний алан хядагчдыг татан оролцуулж байгаа нь олон улсын хараат бус төвүүдийн мэдээллээр баталгаажиж байгаа гэнэ. Тиймээс алан хядах бүлэглэлүүдтэй тэмцэхийн тулд Азербайжаны бүхий л нутаг дэвсгэр рүү Уулын Карабах цэргийн ажиллагаагаа чиглүүлэх эрхтэй гэж Погосян мэдэгджээ. Карабах "олон улсын терроризмтай хийх тэмцэлд татагдан оролцож байгаа"-г тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

 

Түүнчлэн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын гэр бүл тэргүүтэй Бакугийн цэргийн удирдлагыг хариуцлагад татна хэмээн мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, Уулын Карабах дахь нөхцөл байдал есдүгээр сарын 27-ны өдөр дахин хурцадсан юм. Сөргөлдөөн эхлэсэнд хоёр тал харилцан нэгнээ буруутгаж байгаа. Нутаг дэвсгэр дээр нь байлдаан өрнөж байгаа нөхцөлд Уулын Карабахын Ерөнхийлөгч Араик Арутюнян тусгай хүчнийхний хамт фронт руу явахаар болсон талаараа өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдэгдэж байв. Гэвч тэрбээр 10 дугаар сарын дөрөвний өдөр хүнд шархадсан талаар  Азербайжаны Ерөнхийлөгчийн туслах Хикмет Гажиев мэдэгдэж байлаа. 

 

"Манай арми оновчтой цохилт өгснөөр Арутюнян хүнд шархадсан. Бусад салан тусгаарлагчдыг ч ийм хувь тавилан хүлээж байгаа" хэмээн Гажиев хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Гэхдээ Карабахын Ерөнхийлөгч ямар нөхцөлд шархадсан талаар Азербайжаны тал тодорхой мэдээлэл өгөөгүй. 

 

Энд дуулгахад, 1991 онд хүн амынх нь ихэнх хувь нь арменичууд болох Уулын карабах Азербайжанаас тусгаар тогтносон юм. Азербайжан энэ бүс нутгийг хүчээр эргүүлэн нэгтгэхийг оролдсоны улмаас дайн дэгдэж байв. 1994 онд Азербайжан, Армени, хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс Оросын зуучласнаар эвлэрлийн протоколд гарын үсэг зурж байлаа. Гэсэн ч цэргийн ажиллагаа үе үе сэргэдэг байв. 

ВВС: Карабахд хөлсний цэргүүд сарын 2000 доллараар дайтаж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SHINE OYUN:
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2020-10-05