Уулын Карабах: Степанакерт рүү дахин гал нээжээ
2020-10-05

Даваа гаригийн өглөө Уулын Карабахын нийслэл Степанакерт хот руу дахин гал нээсэн талаар "Известия" агентлагийн сэтгүүлч мэдээлжээ. 

 

Сэтгүүлчийн мэдээлснээр, хотоос дөрвөн сумны хэлтэрхий олдсон бөгөөд эдгээр нь хотын төв талбайд унасан байсан гэнэ. Хотын гудамжинд автомашин байхгүй, хаа нэг явган зорчигч харагдах бөгөөд хүмүүс бөмбөгдөлтийн чимээ сонсмогцоо хоргодох байранд нуугдаж байгаа талаар нутгийн оршин суугчид ярьжээ.

 

Уулын Карабах дахь тулалдаан үргэлжилсээр байгаа бөгөөд Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Армени Уулын Карабахаас армиа гаргаж, ухрах төлөвлөгөөгөө танилцуулвал Азербайжан цэргийн ажиллагааг зогсооход бэлэн гэдгээ саяхан илэрхийлсэн юм.

 

Уулын Карабах: Азербайжан хориотой зэвсэг хэрэглэсэн

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин