Нобелийн долоо хоног эхэллээ

Швед, Норвегид өнөөдөр, 10 дугаар сарын тавны даваа гарагт Нобелийн долоо хоног эхэллээ. Улмаар энэхүү долоо хоногийн хүрээнд 2020 оны Нобелийн шагналтнуудыг зарлах юм.
Өнөөдөр Стокгольм хотноо анагаахын салбарын шагналтнуудын нэрийг зарлах бол мягмар, лхагва, пүрэв гарагуудад физик, хими, уран зохиолын салбарын Нобелийн шагналтнууд тодорч, шагнал гардуулах ёслол мөн Стокгольм хотноо болох аж.
Уламжлал ёсоор, Нобелийн энх тайвны шагналыг баасан гаригт Осло хотноо зарлах юм. Энэ шагналд 211 хүн, 107 байгууллага гээд нийтдээ 318 нэр дэвшигчийг дэвшүүлжээ. Нобелийн хорооны журам ёсоор шагналд нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийг чандлан нууцалдаг. Гэхдээ жилийн туршид хэвлэлийнхэн Энх тайвны шагналд нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг дамжуулдаг юм.
Энэ жилийн тухайд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарыг Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн тухай мэдээлэл гарч байв. Түүнчлэн энэ жагсаалтадд Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйн нэр ч багтаж байгаа талаарх мэдээлэл гарч байсан юм.
Путин эхлээд Шнобель, одоо Нобель...
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ