Киргизийн Ерөнхийлөгч сонгуулийн дүнг цуцлахыг санал болгожээ
2020-10-06

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков парламентын сонгуулийн үр дүнг цуцлах боломжтой гэж үзэж байгаа гэнэ. Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргаас авсан эх сурвалжтайгаар "Sputnik Кыргызстан" агентлаг мэдээлжээ. 

 

Киргиз дэх нөхцөл байдлыг Ерөнхийлөгч хяналтадаа авсан хэмээн хэвлэлийн нарийн бичгийн дарга нэмж өгүүлсэн байна. "Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Сонгуулийн төв хороог зөрчилтэй холбоотой материалуудыг нарийн судлах, парламентын сонгуулийн үр дүнг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санал болгосон" хэмээн Киргизийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.

 

Энд дуулгахад, парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл 10 дугаар сарын тавны өдөр өрнөж, эсэргүүцэгчид Засгийн газрын ордон руу дайрсан юм. Эсэргүүцэгчид цагдаагийнхантай хоёр цагийн турш мөргөлдсөний эцэст барилгын хашаа руу нэвтэрсэн байна. Улмаар зарим эсэргүүцэгчид хорих анги руу дайрч, тэндээс 2019 оны наймдугаар сард баривчлагдсан ерөнхийлөгч асан Атамбаев болон ерөнхий сайд асан Сапар Исаков нарыг сулласан юм.

 

Киргизд эргэлт гарч, Атамбаевыг суллав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
өөрсдийнхөө саналыг ингэж л хамгаалж тэмцдэг байх нь
2020-10-06