Киргизийн үймээн: Ерөнхий сайд Кубатбек Боронов огцров
2020-10-07

Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Боронов албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сайд нарын танхимын тэргүүн огцрох өргөдлөө Киргизийн Ерөнхийлөгчийн нэр дээр хаяглан өгсөн байна. Улмаар Киргизийн Парламент Садыр Жапаровыг Ерөнхий сайдын албан тушаалд томилохоор санал хураажээ.

 

"Парламентын шийдвэрээр Жапаров Киргизийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо" хэмээн Киргизийн Парламентын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

 

Үүнээс өмнө, Киргизийн сөрөг хүчнийхэн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг сонгох үүднээс Парламентын шуурхай хурал зарлан хуралдуулахыг уриалсан. Гэвч энэ хурал ирц хүрээгүйн улмаас хуралдаагүй аж. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Жапаров өмнө нь 2013 онд Караколд хууль бус жагсаал зохион байгуулсан, мужийн захирагчийг барьцаалсан хэргээр засан хүмүүжүүлэх газарт ял эдлэж байсан гэнэ.Түүнийг Бишкекд 10 дугаар сарын тавны өдөр болсон эмх замбараагүй байдлын үеэр суллажээ. 

Киргизд эргэлт гарч, Атамбаевыг суллав 

Киргизийн үймээн: 20 жилд хоёр хувьсгал туулсан Киргиз 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Энэ нүүдэлчдийн удмууд , суурьшлийн соёл, дэг журмаар амьдрах учир начир, хөл, толгойгоо мөд олохгүй байсаар бусдын идэш болоод дуусах бололтой. Заавал гадны заавар, зөвлөмжинд бурантаглуулж явах заяатай байжээ.
2020-10-07