Навальный: Намайг Путиний зааварчилгаагаар хордуулсан
2020-10-07

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный ВВС агентлагт ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг товчлон хүргэж байна. 


ВВС: Сөрөг хүчний улс төрч Алексей Навальный эмнэлгээс гарсныхаа дараа Германд үргэлжлүүлэн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэрбээр физик эмчилгээнд хамрагдаж, өдөрт ганц хоёр цаг компьютер дээр ажиллан, олон нийтийн сүлжээнд орох боломжтой болжээ. Мөн биеийн байдал нь сайжирмагц Орос руу буцахаар төлөвлөж байгаа аж.

 

Навальныйг бүтэн өдрийн турш цагдаагийнхан хамгаална. Бид ярилцлагаа зочид буудлын өрөөнд хийлээ. Товлосон цаг болохоос нэг цагийн өмнө цагдаагийн хоёр ажилтан ирж, буудлын өрөөг шалган, нөөц шат байгаа эсэхийг ч харав. Дараа нь Навальныйтай гадаа уулзахгүй байхыг хүслээ. Удалгүй Алексей Навальный, түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш болон бусад хамгаалагчдыг суулгасан машин буудлын хаалганд тулж ирэн зогсов. Тэднийг машинаасаа буух үед цагдаагийнхан гадаа явж буй явган зорчигчдыг түр хүлээн, ирсэн хүмүүсийг үүдээр оруулахыг хүсч байв. Навальный видео бичлэг хийхээс татгалзан, зургийг нь авахгүй байхыг гуйсан юм. 


ВВС: Томск хотод нисэхээс өмнө болон нисэх буудал дээр өглөө нь очсон үеэ эргэн нэг санаач. Тухайн үед танд сэжигтэй санагдсан мөч байсан уу? 

Алексей Навальный: Энэ удаагийн явалт туйлын тайван байсан гэдгээрээ гайхмаар байсан. Намайг Новосибирск рүү очих бүрийд над руу өндөг шиддэг. Тэндэхийн эрх баригчдын хийж байгаа үйлдэл. Энэ удаад огт тийм зүйл байсангүй. Бүх зүйл маш тайван байсан. Ямар ч сэжигтэй зүйл байгаагүй. 

ВВС: Эмчилгээний дараа биеийн байдал хэр сайжирсан бэ? 

А.Н.: Миний бие харьцангуй сайжирсан. Өдөрт хоёр удаа салхинд гарч байна. Зугаалах үед хамгийн хэцүү нь машинд суух, буух. Урьдын адил нойр муу байна. Нойрны эм ууж байж л унтаж байгаа. Өмнө нь надад ийм зовлон байсангүй. Гар чичирдэг болсон. Байнга шинжилгээ өгч байгаа. Мөн эмч нар тархины үйл ажиллагааны тест авч байгаа. 

 

Тархины ажиллагааны тухайд бол ёстой мэдэх юм алга. Зарим зүйлийг санахад маш хүнд. Цээжээр бодоход хүндрэлтэй болсон. Сэхээн амьдруулах тасагт 24 хоног хэвтсэн юм чинь урьдын байдалдаа эргэн ороход мөн л ийм хугацаа шаардлагатай байх гэж би бодож байна. Өвдөлт зовуурь мэдрэхгүй байгаа ч энгийн үйлдлүүдийг хийж чадахгүй болсон. Гэхдээ би олон зовлон тоочоод баймааргүй байна, ямар хэрэгтэй юм?! 

 

Ямартай ч нөхөн сэргээхэд хугацаа хэрэгтэй. Одоон компьютерын ард суудаг боллоо,  цэцэрлэгт хүрээлэнд зугаална. Эмч нар намайг хурдан тэнхэрч байгаад ихэд гайхаж байгаа.

ВВС: Таныг хордуулсан асуудлаар Германд ямар нэг мөрдөн шалгалт хийж байгаа юу?

А.Н.: Үгүй ээ, хийх ч боломжгүй, Германд тийм бүрэн эрх нь байхгүй. Би чинь Омск, Сибирьт амь насыг нь хөнөөхийг завдсан Оросын иргэн хүн. Германы албаны хүмүүстэй харилцаж байгаа цорын ганц харилцаа нь цагдаагийнхан. Тэд ирээд л "Таныг хамгаална" гэдэг.

Миний шинжилгээнээс олдсон бодисуудыг эмч нар армийн лаборатори руу илгээсэн. Одоо энэ шинжилгээг химийн зэвсэг хориглох байгууллага руу илгээчихсэн байгаа. Энэ байгууллага хүний амь насанд халдахыг завдсан хэргийг мөрдөн шалгадаггүй. Тэдний хувьд тэрхүү бодис нь "Новичок" байсан эсэх нь л сонин. Харин мөрдөн шалгалт хаана ч явагдаагүй, Орост ч тэр Германд ч тэр.

ВВС: Та эмнэлгийн шинжилгээний хариунуудаа Орос руу илгээхийг зөвшөөрөх үү?

А.Н.: "Орос" гэдэг үгийг хэлэхээ больцгооё, тэгэх үү. Учир нь би бол Орос, бусад хүмүүс ч Орос орон. Харин Мария Захарова, Путин, доктор Мясников нар бол Орос орон биш. Эд бол эзлэн түрэмгийлэгчдийн цугларалт. 

 

Миний байр суурь бол маш энгийн. Омск хотод надаас цусны шинжилгээ авсан шүү дээ, тэнд миний цус бараг л хувин дүүрэн байгаа. Тэнд миний хувцас бий, эмнэлгийн бичгүүд ч бий, тэдгээрийг байхгүй гэж хэлсэн, би өөрөө ч авч чадахгүй байгаа. ОХУ-ын иргэний хувьд яагаад одоо хүртэл эрүүгийн хэрэг үүсгэхгүй байгаа нь огтоос ойлгомжгүй байна. Улс төрийн зүтгэлтний амь насанд халдсан гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг эхлээд үүсгэх ёстой. Дараа нь эндээс элдэв баримт бичиг авч болох юм.

 

Гэтэл хэрэг үүсгээгүй, тэд эрүүгийн хэрэг байхгүй, хордуулаагүй, мөрдөн байцаалтын өмнөх шалгалт дууссан гэж хэлсэн. Энэ бүхэн нь юунд хэрэгтэй байсан юм. Тэд үргэлж л "Навальныйн хэргийг улс төржүүлсэн" гэдэг. Гэтэл үнэндээ Навальныйн хэргийг улс төржүүлж байгаа хүмүүс нь ОХУ-ын албан тушаалтнууд шүү дээ. Тэдэнд ер нь Герман ямар хэрэгтэй юм. Тухайлбал, Омск, Томскод миний хуульчид байна, цусны дээж байна, буудлын видео бичлэг ч бий. Гэтэл одоо эдгээр зүйлс хаана байгаа юм? Би буудлын бичлэгийг үзмээр байна. Энэ гэмт хэрэг бол цагдаагийнхны хувьд анхаарал татахаар асуудал. Есдүгээр сарын 18-нд намайг сэхээн амьдруулахад байхад л эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм билээ. Одоо тэгээд ямар хэрэгтэй гэж миний цусны дээжийг Германы талаас авна гээд байгаа юм? 

 

Одоогоор би Путин болон яагаад ч юм Европын холбоо, Ангела Меркель хоорондын ямар нэг хачирхалтай яриа, нуун дарагдуулах ажиллагааг л харж байна.


ВВС: Таныг комд байх үеэр Кира Ярмыш Твиттер хуудсандаа энэ бүх зүйл дууссан цагт таныг Орос руу буцна, өөр хувилбар байхгүй  гэж бичиж байсан. Одоо энэ байр суурь өөрчлөгдөөгүй юу?  

А.Н.: 100%.

ВВС: Таныг хордуулсан асуудалд Тагнуулын төв газрын тагнуулууд холбоотой гэж зүгээр хэн нэгэн биш Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга ярьж байсан бол Төрийн думын дарга таныг шууд доромжилж байлаа. Омскийн эмч нар ч өөрсдөд нь хүндэтгэлгүй харьцсан гэж гомдоллож, ямар ч "Новичок" байгаагүй гэж байсан. Гэх мэтчилэн мэдэгдэл олон л гарч байлаа. Энэ бүхэн нь "Алексей битгий ир, улам дордоно" гэж сануулаад байгаа юм шиг санагдахгүй байна уу? Юу ч болсон хамаагүй юу? 

А.Н.: Би үүнийг ойлгож байгаа. Тэд намайг хөнөөхийг завдсан, чадсангүй, гэхдээ тэдний өмнө одоо илүү сонирхолтой зорилт бий. Тэд аль эртнээс л намайг улсаас шахан гаргахыг хүсч байгаа. Дахин нэг улс төрийн цагаач гарвал тэдэнд ашигтай. "Вена, Лондонгоос бидэнд яаж амьдрахыг зааж байна, харав уу?" гэж ам асуух гэж тэр. Би үүнийг маш сайн ойлгож байгаа, энэ бол тэдний стратеги. 

 

Мөн намайг хордуулсантай холбоотой эрүүгийн хэргийн цорын ганц хариуцагч нь би өөрөө эсвэл Авлигатай тэмцэх сангийн ажилтнууд болвол би огт гайхахгүй. Авлигатай тэмцэх сан дээр нэгжлэг хийх нь гарцаагүй. Үүнд огт эргэлзэхгүй байна.


ВВС: Улс төр судлаач Минченко таны талаар ярихдаа "эх орноосоо урвасан" гэсэн үг ашигласан

А.Н.: Гайхалтай. Хаана ч юм намайг хөнөөхийг завдсан, би комд орсон, комоос гарсан. Ингэснээрээ эх орноосоо урвачихаж байгаа юм уу? Гайхалтай. За яах вэ тэгэцгээж л байга. Би бүрэн тэнхрээд эргээд очно.

 

ВВС: Энэ өдрүүдэд танай гэр бүл хүчний төв гэдгийг харууллаа. Эргээд очихоор таны гэр бүл болон хамтран зүтгэгчид тань аюулд орохгүй юу?

 

А.Н.: Надтай уулзсан бүхэнд аюул заналхийлж мэднэ. Одоо үүн дээр та нар нэмэгдлээ.

Орост улс төрд орсон хүн бүр болж буй үйл явдлын эсрэг зогсдог. Нижний Новогород цагдаагийн байрны өмнө сэтгүүлчид өөрсдийгөө шатааж буйн эсрэг зогсдог. Энэ үйл явдал намайг үнэхээр цочирдуулсан. Энэ бүх хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт гэр бүлийн хамт аюулд ордог.

Гэхдээ эрх баригчид химийн зэвсэг хүртэл ашиглаад ил цагаандаа гарч аллага үйлдэж байхад энэ бүхнийг зүгээр л хаячхаж болохгүй. 

Өмнө нь эрх баригчид сайхан амьдрах боломжийг хаадаг байсан бол одоо бүгдийг айлгаж, айдаст автуулж байгаагаа харж бахаа хангаж байна. Үүний тулд тэр хор ашиглах зэрэг аргыг хэрэглэдэг. Хүмүүсийг зайлуулдаг. Энэ аюултай, тийм ээ, үнэхээр аюултай. Гэхдээ энэ бүхнийг орхих нь бүр аюултай. 

 

ВВС: Та эрх баригчдыг үзэн яддаг. Гэтэл танд Кремльд суух боломж гараад ирвэл яах вэ? Гурвантаа улиран сонгогдоод, дөрөв дэх удаадаа хуулиараа сонгогдох боломжгүй болвол яах вэ? Эсвэл та 12 жил төр бариад сайхан Орос орныг бүтээж байгаад гурван жил хангалтгүй юм байна, Үндсэн хуулийг жаахан л засчихъя, дахиад ёстой ингэхгүй гэсэн бодол орж ирвэл?

 

А.Н.: Би 12 жилийн дотор сайхан Орос орныг бүтээж чадахгүй. Учир нь сүүлийн үед Үндсэн хуулинд оруулсан бүхий л нэмэлт өөрчлөлтүүдийг цуцалж, Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн хугацаанд эргэн очно. Мөн хэн ч ямар ч нөхцөлд наймаас дээш жил Ерөнхийлөгчөөр ажиллахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

Би ч бай өөр хэн нэгэн ч бай үүнийг шаардах ёстой. Бидэнд хараат бус шүүх, чөлөөт хэвлэл, шударга сонгууль хэрэгтэй. Сонгуулийг луйвардах нь төрийн эсрэг үйлдэж буй хүнд гэмт хэргүүдийн нэг гэж хуулинд заасан байх ёстой. 

 

Чөлөөт хэвлэлтэй, өрсөлдөөнт улс төртэй, хараат бус шүүхтэй байвал би эвдэрсэн ч гэлээ засаглалд удаан тогтож чадахгүй.

ВВС: Та Германы Spiegel сонинд ярилцага өгөхдөө таныг хордуулсан хэрэгт Путинийг буруутгасан байна билээ. Таныг хараат бус шүүхээр оруулж, ямар үндэслэлээр ингэж буруутгасан талаар асуувал та юу хэлэх вэ? 


А.Н.: Намай хараат бус шүүх дээр очих үед хэргийг хэдийнэ шалгасан, гэмт хэрэгт оролцогчдын эсрэг таслан сэргийлэх арга хэмжээ авчихсан байна. Тэдгээр нь энэ "Новичок"-ийг ашиглах чадвартай мэргэжлийн алуурчдын бүлэг. 

 

Нэгдүгээрт, энэ бодис олдох боломжгүй бодис, үүнийг хадгалах нь олон улсын журмыг зөрчиж байгаа хэрэг. Хоёрдугаарт, ийм бодис гагцхүү тусгай албадад л байж магадгүй, тусгай албадын удирдлагууд Путиний шууд удирдлагад байдаг. Сүүлийн 20 жилд үүссэн манай улсын нөхцөл байдлаас харахад, тусгай албад хэнийг ч хамаагүй хөнөөдөг, гэхдээ аллага үйлдэхийн тулд Путиний шууд зөвшөөрөл хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болж байгаа юм.

 

Дараагийн үндэслэл. Омск хотод болсон хэргийг нуун далдлах ажиллагаа дээд шатнаас ирсэн зааварчилгааны дагуу болсон. Тэгээгүй бол Михаил Мурашко (shuud.mn: ОХУ-ын Эрүүл мэндийн сайд) тийшээ мэргэжилтнүүдийн баг биечлэн илгээхгүй байсан. Эрүүл мэндийн сайд яах гэж комисс байгуулж, Омск руу явуулав, эмч нар яагаад өөр орон руу аваачих гээд онгоц ирчихсэн байхад өвчтөнийг өгч явуулахгүй байв. Тээвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн байсан. Гэтэл орчин үеийн анагаах ухаанд "тээвэрлэх боломжгүй өвчтөн" гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрөхөө больсон шүү дээ. Аливаа тусгай онгоц ямар ч эмнэлгээс дутахааргүй тоноглогдсон байдаг. Ямар ч л байсан Омскийн эмнэлгээс дээр л тоноглолтой.

 

Эцэст нь, Путиний өөрийнх нь мэдэгдэл байна. Тэр намайг өөрийгөө "Новичок"-оор хордуулсан гэсэн. Энэ бүх үндэслэл чухамхүү Путин руу чиглээд байна. Улсын дээд удирдлагын зааварчилгаагаар үүнийг хийсэн гэж хэлэхээсээ би айхгүй. Бортников (shuud.mn: Холбооны аюулгүй байдлын дарга), Нарышкин (shuud.mn: Гадаад тагнуулын албаны дарга), Тагнуулын ерөнхий газрын даргад Путинээс өөр хэн ч тушаал өгч чадахгүй. Үүнийг мөрдөн шалгах ёстой.

 

Навальныйг хордуулсан гэж Герман үзсэн "Новичок" гэж юу вэ?

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Бямбасүрэн гуай та яаж хөрвүүлэн зоригтойгоор нийтлэвээ
2020-10-07
Уншигч:
Танай сайт батлагдаагүй мэдээлэлийг олон хоног өнгөрсний дараа олж мэдээд таарууюхан орчуулан тавьж хүюмүүсийн толгой эргүүлэхээ болиочээ Хэний даалгавараал хэнд үйлчлээд байгаа юм бэ Санаатай юу санаандгүй юу Олон ишийг эргэцүүлэн бодож жинтэй мэдээлэл өгөх сэтгүүлч танайд байхгүй юм уу Эсвэл хоногийн хоолныхоо төлөө Сохор нохой чимээнээр Соотон халтар дуулианаар гээд л дуулиан тарьсан гадаад мэдээллийг хальт мульт орчуулсан болоод тавьдаг юм уу
2020-10-07
дүнкүү минь энэ хүн пүтиныг л буруутгаж бна, тэгээд ч чиний орос орон пүтлерийн ачаар агуу байхаа больсон
2020-10-07
Зочин:
Навальный чи агуу Оросын ард түмний нэр төрд халдаж байна шүүдээ, Чи аль улсын иргэн бэ, АНУ тагнуулын туршуул юм байна шүүдээ, чамайг хордуульяа гэвэл аль хэдийд алчихдаа, Бүү давар.
2020-10-07
дүнкүү минь энэ хүн пүтиныг л буруутгаж бна, тэгээд ч чиний орос орон пүтлерийн ачаар агуу байхаа больсон
Алуурчин, булаан эзлэгч , хорДуулагч болсоон, бүгд оросоос зугтааж бна
2020-10-07
Мөнх:
Хордуулаад тодорхойлоод өг гээд герман явуулсан юм биздээ ямарч логик уялдаа холбоо алга
2020-10-07
Zochin:
Putin 1 hunii zasaglalaa togtoogood eserguutssen hun buriig alj bgag delhii dayar medej bga sh de, aluurchin bulldog
2020-10-07