Киргизийн үймээн: 200 гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байна
2020-10-07

Киргизийн Парламентын сонгуулиас үүдэлтэй олныг хамарсан эсэргүүцэл эхэлснээс хойш 200 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмх замбараагүй байдлын үеэр нийтдээ 768 хүн эмнэлгийн туламж авснаас 550 хүнийг амбулаторийн эмчилгээнд илгээсэн байна. Одоо эмнэлгүүдэд 218 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас долоо хүний биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэнэ. Мөн мөргөлдөөний үеэр 19 настай нэг иргэн амиа алджээ.

 

Эргэн сануулахад, Киргизд 10 дугаар сарын дөрөвний өдөр Парламентын сонгууль болсон. Энэ сонгуульд 16 нам оролцсоноос дөрөв нь Парламентад суудалтай болж чаджээ. Харин энэхүү дүнг ялагдсан сөрөг хүчнийхэн тэргүүтэй олон нийт эсэргүүцэн жагсаж, улмаар эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Жагсагчид 10 дугаар сарын зургаанд шилжих шөнө засгийн газрын ордон, ерөнхийлөгчийн ордныг эзлэн авч, улмаар хорих газар руу дайран тэндээс Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев болон бусад улс төрчдийг суллажээ. Одоо тус улсын сөрөг хүчний зургаан нам нийлж Хяналтын зөвлөл байгуулан ажиллаж байгаа юм.

Киргизийн үймээн: Сонгуулийн дүнг хүчингүй болгов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин