Киргизийн үймээн: Хоёр дахь Хяналтын зөвлөл байгуулагджээ
2020-10-07

Киргизийн сөрөг хүчний хэд хэдэн нам нийлж, улс орныг удирдах хоёр дахь Хяналтын зөвлөл байгуулжээ. Энэ талаар намын гишүүд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг Известия мэдээлсэн байна. 

 

Хоёр дахь Хяналтын зөвлөлд "Ордо", "Чон-Казат", "Мекен Ынтымагы" намуудын удирдлагууд багтсан байна. Тэд 10 дугаар сарын зургааны өдөр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Садыр Жапаровыг томилсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд Киргизийн парламентыг тараахыг шаарджээ.

 

Тус улсад 10 дугаар сарын дөрөвний өдөр Парламентын сонгууль болсноос хойш эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм. Сонгуулийн дүнг 10 дугаар сарын тавны өдөр зарласны дараа парламентад суудал авч чадаагүй улс төрийн намууд дэмжигчдийн хамт гудамжинд гарч жагсаж эхэлсэн. Улмаар жагсаал эмх замбараагүй байдал болон үргэлжилж, эсэргүүцэгчид Засгийн газрын ордныг эзлэн, хорих анги руу дайрч, тэндээс хоригдож байсан улс төрчдийг сулласан юм.

 

Киргизийн үймээн: 200 гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин