Карабах: Арменийн хохирол нэмэгдэж, Карабахыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан 11 дэх өдөр
2020-10-08

Уулын Карабах дайн 11 дэх өдрөө үргэлжиллээ. Нутаг дэвсгэрийн маргаанаас үүдэлтэй мөргөлдөөн есдүгээр сарын 27-ны өдөр эхлэн, өнөө хэр үргэлжилсээр байгаа бөгөөд талууд ихээхэн хохирол амссан байна. Сөргөлдөгч талуудын хохирол болон байр суурийн талаарх мэдээллийг ВВС, ТАСС, Regnum агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэе. 

 

Бүс нутаг дахь хүмүүнлэгийн сүйрлийг зогсоохыг хүсвэл олон улс Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгджээ. 

 

"Бид хүмүүнлэгийн сүйрлийг зогсоохыг хүсвэл, энэхүү сөргөлдөөнийг цаашид даамжруулахаас сэргийлэхийг хүвэл олон улс шийдэмгий алхам хийж, Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ёстой" хэмээн Пашинян мэдэгджээ.

 

Арменийн талын хохирол эрс нэмэгдэв 

 

Аравдугаар сарын долооны өдөр сөргөлдөгч талууд 11 дэх өдрөө дайтлаа. Лхагва гаригийн байдлаар Арменийн цэргүүдээс амиа алдсан хүний тоо 80-аар нэмэгдсэн байна. Уулын Карабахын Батлан хамгаалах яам 10 дугаар сарын долооны өдөр амиа алдсан цэргийн алба хаагчдын жагсаалтыг хоёронтоо шинэчилж, тухай бүрт 40 нэр амиа алдагсдын жагсаалтад оржээ. Ингэснээр байлдааны үеэр Арменийн 240 цэрэг алагдсан гэсэн тоо 320 болж өссөн байна.

ВВС агентлагийн мэдээлснээр, лхагва гаригт амиа алдсан цэргүүдийн нэрсийн жагсаалтад орсон хүмүүсийн ихэнх нь 2000-2001 онд төрсөн залуус байсан бөгөөд тэд хугацаат цэргийн албанд үүрэг гүйцэтгэх үедээ ийнхүү байлдаанд орон, амиа алдсан байж болзошгүй гэж цэргийн шинжээчид өгүүлсэн байна. 

 

Энгийн иргэд дүрвэв 

Байлдааны ажиллагаа эрчимжиж, талууд фронтын хоёр шугамын дагуу хот, суурингууд руу гал нээсээр байгаа гэнэ. Уулын Карабахын мэдээлснээр тус улсын нийслэл Степанакерт хот, Шуши, Аскеран, Мартуни болон бусад суурин газруудыг Азербайжаны тал бөмбөгдсөн талаар мэдээлсэн байна. 

 

Суурин газруудад ч ийнхүү дайн өрнөж, энгийн иргэд амьдрах боломжгүй болсон тул оршин суугчид олноор дүрвэх болжээ. Карабахын хүний эрхийг хамгаалах төлөөлөгч Артак Бегларяны өгүүлснээр Уулын Карабахын хүн амын тал орчим хувь буюу 70 гаруй мянган хүн Карабах дотроо болон Армени рүү дүрвэжээ. 

 

Фротнын шугамын дагуух Азербайжаны суурингуудад ч пуужин, сум унасан хэвээр байгаа бөгөөд лхагва гаригт нэгэн сууринд энгийн иргэн болох настай эмэгтэй амиа алдсан байна. 

 

Үр дүнгүй хэлэлцээр өнөөдөр үргэлжилнэ 

 

Карабахын сөргөлдөөнийг шийдвэрлэхээр 30 жил үр дүнгүй хэлэлцэж буй Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны Минскийн бүлгийн уулзалт пүрэв гаригт Женев хотноо болох талаар Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан лхагва гаригт мэдээлсэн байна. Энэ уулзалтал Азербайжаны Гадаад хэргийн сайд ч оролцох аж. 

 

Минскийн бүлгийг  Франц, АНУ, Орос улс даргалдаг бөгөөд эдгээр улс орнуудын ерөнхийлөгчид өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийн, талуудыг гал зогсоох, энхийн хэлэлцээрт эргэн орохыг уриалж байлаа.

 

Гэвч Азербайжан болон түүнийг дэмжигч Турк улс энэ уриалгад илтэд тоомжиргүй хандаж байгаа юм. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэл хийхдээ дээрх гүрнүүд олон улсад хандан санаачилга гаргах ёс суртахууны эрхгүй, учир нь олон жилийн турш сунжирсан хэлэлцээр нь үр дүнд хүрээгүй хэмээн онцолсон. Харин Азербайжан Карабахын нутаг дэвсгэрийг Армений цэргүүдийг орхин гарсны дараа л энхийн хэлэлцээрийн талаар ярьж болно гэж өдөр бүр мэдэгдэж  байгаа юм.

 

Сөргөлдөөний шалтгаан 

Олон улсын эрхзүйн үүднээс Уулын Карабах Азербайжаны нутаг дэвсгэрт тооцогддог. Арменичууд голчлон амьдрах энэ улсын тусгаар тогтнолыг олон улс өнөө хэр нь хүлээн зөвшөөрөөгүй, мөн Азербайжаны алдагдсан нутаг дэвсгэрээ хүчээр эргүүлэн авах гэснээс үүдэн 1988 онд сөргөлдөөн эхэлсэн юм. Армени Уулын Карабахыг өөрийн талд шилжүүлэх талаар хэдэнтээ асуудал хөндсөн ч энэ асуудал дэмжигдээгүй.

 

1988 оны долдугаар сарын 12-ны өдөр Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухайгаа зарласан бол ЗХУ-ын Зэвсэгт хүнчний тэргүүлэгчид Уулын Карабахыг Арменид шилжүүлэх боломжгүй эгсэн тогтоол гаргаж байжээ. Улмаар 1988 оны есдүгээр сараас арменчууд болон азербайжанчуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлж, 1990 оны эхнээс артиллери ашигласан тулаан эхэлсэн байна. 1990 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр холбооны эрх баригчид Уулын Карабах болон ойролцоох бүс нутагт онц байдал тогтоон, 1991 оны дөрөв, тавдугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дотоодын цэрэг болон армийн анги нэгтгэлүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг" зогсоох ажиллагаа явуулжээ.

 

Уулын Карабахын сөргөлдөөн нь хуучин Зөвлөлтийн орнуудын нутаг дэвсгэр дээр гарсан анхны томоохон зэвсэгт сөргөлдөөн болсон юм. Энэ сөргөлдөөнд хоёр тал хоёул галт зэвсэг төдийгүй ЗХУ задарснаас хойш Бүгд Найрамдах улсуудад үлдсэн хүнд хуягт техник, артиллери, нисэх хүчнийг ашигласан байна. 

 

1994 оны тавдугаар сарын тавны өдөр Орос болон Киргизийн зуучлалаар Азербайжан, Армени, Уулын Карабахын төлөөлөгчид сөргөлдөөний бүсэд гал зогсоохыг уриалсан Бишкекийн протоколд гарын үсэг зуржээ. 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Европын Аюулүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэг сөргөлдөөнийг зохицуулах "Мадридийн баримт бичиг"-ийг бэлтгэсэн байна. Үүнд сөргөлдөөний үеэр эзэлсэн нутаг дэвсгэрийг Азербайжанд эргүүлэн өгөх, Уулын Карабахд аюулгүй байдал болон өөрөө удирдахуйг хангах завсрын статус олгох, Уулын Карабахыг Арменитэй холбох хонгил гаргахыг уриалсан байв.

 

2008 оноос Армени болон Азербайжаны тэргүүнүүдийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгаа юм. Хамгийн сүүлд, 28 дахь удаагийн уулзалт 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Аюулгүй байдлын Мюнхений бага хурлын хүрээнд болж байжээ.

 

Талуудын шаардлага 

Азербайжан нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, дүрвэгчид болон шилжин суурьшигчдыг Уулын Карабах руу буцаах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Зөвхөн энэ шаардлага хангагдсан нөхцөлд л Азербайжан Уулын карабахын статусыг тодорхойлох, энэ бүс нутгийг бүгд найрамдах улсын. бүрэлдэхүүнд өөртөө засах эрх олгох талаар хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгддэг байна. 

 

Харин Арменийн хувьд Уулын Карабах бие даасан статустай байх ёстой гэж үздэг бөгөөд Азербайжаны бүрэлдэхүүнд эргүүлэн оруулахыг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Уулын Карабахын статусыг олон улс хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн үздэг байна. 

Армени, Азербайжаны мөргөлдөөн Төв Азид сөргөөр нөлөөлж болзошгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Карбахыг улс болгочихоор удахгүй Арментай нэгдээд Азербайджан нутгаа алдчих гээд үгүй гэхээр арменууд нутагт нь байгаад захирагддаггүй энэ хэцүү дайн зогсохгүй удана.
2020-10-27
z:
Huuy mulguu min 13r zuunii Mongolchuudiin H useg ni bas K-aar duudagddag baisan yum. Yum medehgui baij turegt buh tuuhee zardag nuhduud duurchij. Ter Gokturk uyd ch baahan tureguud Mongol nutagt amidardag baisan yum bish yurduuu dynasty helbereer orshij baisan yum. Terguuleh Ashina clan l tureguud baisanaas bish hun amiin diilenh ni Mongolchuud baisan yum.
2020-10-10
Болд:
Туркуудыг газрын хөрснөөс арчвал таарна.тийм л мундаг дайнч улс юм бол дэлхийн 2 р дайны үед газар нутгаа тэлж бодлого эрх ашиг гээд бгаа юмаа зарлан тунхаглаж бхгүй үхсэнээ хийж бсан юм.одоо л мундаг болж гэнэ.туркууд их гүрний хэмжээнд хүрэхэд хол бна.илүү дутуу юм яриж элдэв хэрэгт хошуу дүрж байж өөрсдөө юу ч үгүй болох дүр зураг л харагдаад бгаа юм даа.турктай туркгүй улс орнууд учраа олно
2020-10-10
Ss:
Kara - хар , bah буюу бак цэцэрлэг гэсэн түрэг турк үг. Каракорум гэдэг шиг. Кара гэдэг нь хар корум гэдэг нь том чулууг рэлдэг бас л түрэг турк үг.
2020-10-10
z:
Huuy mulguu min 13r zuunii Mongolchuudiin H useg ni bas K-aar duudagddag baisan yum. Yum medehgui baij turegt buh tuuhee zardag nuhduud duurchij. Ter Gokturk uyd ch baahan tureguud Mongol nutagt amidardag baisan yum bish yurduuu dynasty helbereer orshij baisan yum. Terguuleh Ashina clan l tureguud baisanaas bish hun amiin diilenh ni Mongolchuud baisan yum.
Хэдхэн дрон л армянуудыг будаа болгож байна дөө
2020-10-10
Ганбаа:
Муугаа мэдэхгүй дайтах дуртай.
2020-10-10
hutsavaa,
2020-10-10
Зочин:
Монголчууд Армены дэмжинэ
2020-10-08
Zochin:
Tuuhee medehgui hel gej uigch ugui! Karabah gedeg n kazaqaar Kara -khar, bax degeg n jimis jimisgenii oi modtoi gazar gesen ug! Ene nutag bol Azerbaizany nutag, Armen undesten olnoor orshin suudag nutag yum!
2020-10-08
Саяхан Оросын тагнуулчид тодорхой мэдээллийг ил болгосон. Энэ нь олон зуун жилийн түүхтэй холбоотой бөгөөд яг үнэндээ бодит үнэн бол тухайн нутаг дэвсгэр нь Армяны нутаг бөгөөд уулын Карабахын дайны хувьд ч тэр одоогийн энэ сөргөлдөөнийг Турк тэргүүтэй исламист улсууд далдуур удирдаж байгаа нь тодорхой болсон. Туркийн ерөнхийлөгч Эрдоганы хувьд Туркийн эзэнт гүрнийг байгуулах алсын бодлоготой бөгөөд турк хэлтэй Азербайжан, Узбек, Казакстан, Туркменстан зэрэг улсуудыг нэгтгэн ирээдүйд Оросын эсрэг тэмцэх, Дундад Туркестан буюу одоогийн Хятадын Шиньжааныг ислам шашинтай улс болгох алсын том зорилготой юм. Армян нь эртний Ром Грекийн үед байсан улс бөгөөд харин Азербайжан бол сүүлийн 300 жилд Турк, Иранаас нүүдэллэж ирсэн овог аймгуудаас үүссэн хожуу үеийн үүсмэл улс юм. Уулын Карабахыг тусгаар тогтнуулж Армян Азебайжаны хооронд буфер улс болгох зорилгыг ОХУ оролдоод чадаагүй юм. Турк бол 1800-1900 оны хооронд Армян, Гүрж зэрэг христ шашинтай улсуудыг хоморголон хядаж геноцид үйлдсэн харгис бодлоготой улс юм. Тийм болохоор одоо 70-80 мянгахан цэрэгтэй 2 улс хоорондоо байлдаад үр дүнд хүрэхгүй байх. ОХУ Армянд туслах үүрэгтэй ч одоогоор Оросын цэрэг Армянд орох боломжгүйг Путин өчигдөр хэлэв. Учир дайн уулын Карабахын нутагт болж ыайгаа болохоос Армянд болоогүй. Уулын Карабах гэдэг армян үг, уугуул армянууд нь амьдардаг.
2020-10-08
hutsavaa,
Zochin:
Tuuhee medehgui hel gej uigch ugui! Karabah gedeg n kazaqaar Kara -khar, bax degeg n jimis jimisgenii oi modtoi gazar gesen ug! Ene nutag bol Azerbaizany nutag, Armen undesten olnoor orshin suudag nutag yum!
Олохонууд.Баатар:
Муслимууд Туркууд Арменуудыг дандаа дээрэлхдэг.
2020-10-08
Усан нүдэт:
Битгий худлаа юм бичиж бай. Энэ мөргөлдөөн бол гол нь Исламын шашинт орнуудтай хамгийн урд хил залгаж байгаа орон нь Армян улс. Иймээс харь шашинт орнуудыг ыг устгах олон үейн Мустиман шашинтан улсуудын зорилгын төлөөх дайн
2020-10-08
Олохонууд.Баатар:
Муслимууд Туркууд Арменуудыг дандаа дээрэлхдэг.