COVID-19: Трампад вирусийн эсрэг биет илэрчээ
2020-10-08

Өнгөрсөн баасан гаригт буюу 10 дугаар сарын хоёрны өдөр коронавирусийн халдвар авсан талаараа олон нийтэд мэдээлж, удалгүй цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаад Цагаан ордонд эргэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бие харьцангуй сайжирч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. 

 

NBC агентлагийн мэдээлснээр Дональд Трампад сүүлийн нэг хоногийн туршид коронавирусийн шинж тэмдэг илрээгүй, дөрөв хоногийн хугацаанд биеийн халуун нэмэгдээгүй гэж эмчлэгч эмч нь өгүүлжээ. 

 

Эмч Шон Конлигийн өгүүлснээр АНУ-ын Ерөнхийлөгчийн биед "эсрэг биетийн тодорхой түвшин" ажиглагдаж байгаагийн дээр эмнэлэгт хэвтүүлснээс хойш нэг ч удаа хүчилтөрөгч залгах шаардлага гараагүй гэнэ. Мөн Трамп өөрөө ч биеийн байдал нь "маш сайн" байгаа талаар хэдэнтээ мэдэгдсэн юм. 

 

Трамп даваа гаригт цэргийн эмнэлгээс гарч, Цагаан ордонд эргэн ирснээс хойш ордонд аюулгүй байдлын шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн байна. Трамптай харилцаж байгаа хүн бүр амны хаалт, нүдний шил зэрэг хамгаалалтын иж бүрэн хэрэгсэлтэй байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Цагаан ордон дахь COVID-19: Ерөнхийлөгчийн зөвлөх халдвар авчээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин