Беларусийн эсэргүүцэл: Тихановскаяг эрэн сурвалжилж эхэлжээ
2020-10-08

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, сөрөг хүчний тэргүүн Светлана Тихановскаяг Оросын Дотоод хэргийн яам эрэн сурвалжилж эхэлжээ. Ийнхүү эрэн сурвалжилах болсон нь Беларусьт түүнийг Эрүүгийн хуулийн 361 дүгээр зүйлээр төрийн эрхийг булаан авах тухай хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбоотой гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тихановскаяг буруутайд тооцвол гурваас таван жил хорих ялаар шийтгэх гэнэ. Мөн дээрх зүйл ангиар Мария Колесникова болон сөрөг хүчний Хяналтын зөвлөлийн бусад гишүүд баривчлагджээ.

 

Өөрийг нь эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээлэлд Тихановская ихэд гайхаж байгаагаа илэрхийлсэн байна. "Шуудангийн хайрцгаа шалгах хэрэгтэй бололтой. Беларусьт, тэр тусмаа Орост эрүүгийн хэрэгт холбогдсон гэдгээ огт мэдээгүй. Би их шахуу ажилтай байгаа, тиймээс энэ талаарх мэдээллийг сонсоогүй байна" хэмээн Светлана Тихановская "Белсат" сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

 

Тихановскаяг эрэн сурвалжилж байгаатай холбоотойгоор Литва болон Латви улсын Гадаад хэргийн сайд нар ихэд гайхаж, дургүйцэж байгаагаа илэрхийлсний дээр Светлана Тихановскаяг Интерполын жагсаалтад оруулахаас сэргийлнэ хэмээн амлажээ.

 

Тихановскаяг эрэн сурвалжилж байгааг зарлах үеэр тэрбээр Берлинд байсан аж. Тэрбээр 10 дугаар сарын зургааны өдөр Германы канцлер Ангела Меркельтэй уулзсан бөгөөд Беларусьт шинээр сонгууль явуулах хэлэлцээрт Герман зуучилна гэж найдаж байгаагаа илэрхийлж байв. 

Беларусийн эсэргүүцэл:

Сөрөг хүчнийхнийг "төрийн эрх булаан авах" гэсэн хэмээн буруутган баривчлав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
eh ornoo il tod hudaldsan hench bish geriin avgai urvagchiig barih heregtei
2020-10-09