Карабахын дайн: Путин сөргөлдөгч талуудыг Москвад хэлэлцээрт урив
2020-10-09

Есдүгээр сарын 27-ны өдөр эхэлсэн Уулын Карабах дахь сөргөлдөөнийг зохицуулахаар олон улсын зүгээс төрөл бүрийн уриалга гаргасаар байна. ОХУ, АНУ тэргүүтэй гүрнүүд Азербайжан, Арменийн талд хандан нэн даруй гал зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалж байсан бол энэ удаад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин сөргөлдөгч талуудыг Москвад хэлэлцээр хийхийг урьжээ. 

Тодруулбал, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Армени болон Азербайжаны Гадаад хэргийн сайд нарыг Уулын Карабахын сөргөлдөөний явцад олзлогдсон хүмүүс болон амиа алдагсдын цогцосыг солилцох асуудлаар Москвад зөвлөгөөн хийхийг урьсан байна. Энэ талаар пүрэв гаригт Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

"Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев болон Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашинян нартай хэдэнтээ утсаар ярилцсаны дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч олзлогдогсод болон амиа алдагсдын цогцосыг солилцох зорилгоор хүмүүнлэгийн үүднээс Уулын Карабах дахь байлдааны ажиллагааг зогсоохыг уриалж байна. Эдгээр асуудлаар Оросын Гадаад хэргийн яамны зуучлалтайгаар зөвлөгөөн явуулахын тулд Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нарыг 10 дугаар сарын есний өдөр Москвад урьж байна" хэмээн Кремлиэс гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Эргэн сануулахад, Уулын Карабах дахь нөхцөл байдал есдүгээр сарын 27-ны өдөр дахин хурцдаж, маргаантай нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа идэвхтэй явагдаж байгаа юм. Азербайжан болон Армени улс дайны байдалд шилжсэний дээр дайчилгаа зарласан. Мөн тулааны үеэр сөргөлдөгч талууд энгийн иргэдийн дунд ч хохирол гарсан хэмээн мэдээлж байна.

1988 оны хоёрдугаар сард Уулын Карабах Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч байгаагаа зарласнаас хойш Азербайжан болон Армени улс энэхүү нутаг дэвсгэрийн харьялалын асуудал дээр маргаантай байсааар ирсэн. Улмаар 1992 - 1994 онуудад болсон зэвсэгт сөргөлдөөний дүнд Азербайжан Уулын Карабах болон түүний ойр орчмын долоон бүс нутаг дахь хяналтаа алдсан юм.

Карабах: Арменийн хохирол нэмэгдэж, Карабахыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан 11 дэх өдөр

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-02-27

Г.Бямбасүрэнгийн бэлдсэн мэдээ үнэхээр уншууртай шүү. Монголын бусад сайтуудын гадаад мэдээнээс зуун хувь илүү
2020-10-09