Трамп бямба гариг гэхэд олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжтой болно
2020-10-09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авсны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, олон нийттэй хийх уулзалтаа хойшлуулсан юм. Тэрбээр өдгөө Цагаан ордонд асаргаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд 10 дугаар сарын 10 гэхэд олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжтой болно гэж Америкийн Ерөнхийлөгчийн эмчлэгч эмч Шон Конли мэдэгджээ. 

 

Тэрбээр 10 дугаар сарын 10 нь Трампад онош тавьснаас хойших 10 дахь өдөр болно гэдгийг сануулсан байна. "Ерөнхийлөгч товлосон хугацаанд олон нийттэй дахин харилцах боломжтой болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна" хэмээн Конли онцолжээ.

 

Түүнчлэн Трампад өвчний шинж тэмдэг огт илрэхгүй байгаа гэнэ. "Эмчилгээ түүнд маш сайн нөлөөлсөн. Үзлэгийн дүнд ямар нэг сөрөг үр дүн гараагүй" хэмээн Конли мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронвирусийн халдвар илэрсэн талаараа 10 дугаар сарын хоёрны өдөр Твиттер хуудсаараа дамжуулан зарласан. Түүний эхнэр, тэргүүн хатагтай Мелания Трамп мөн вирусийн халдвар авсан бөгөөд тэд Цагаан ордонд тусгаарлагдаж байгаад, Трампыг цэргийн эмнэлэг рүү хүргэсэн юм. Дональд Трамп 10 дугаар сарын тавны өдөр эмнэлгээс гарч, Цагаан ордонд эргэн ирсэн бөгөөд энд түүний эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа аж. 

 

Нью-Йорк Таймс Трампын эмчилгээний зардлыг тооцоолжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин