COVID-19: Трамп дахин шинжилгээ өгнө
2020-10-09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвартай эсэхээ шалгуулахаар давтан тест өгөх бодолтой байгаагаа Fox News агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

"Коронавирусийн тестийг маргааш /10 дугаар сарын есөн/ өгөх байх" хэмээн Трамп өгүүлсэн байна. Түүнчлэн, тестийг тогтмол хийлгэх хэрэггүй, хоорондоо тодорхой хэмжээний хугацаатай байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын хоёрны өдөр коронавирусийн халдвар авсан гэдгээ зарлаж, улмаар цэргийн эмнэлэгт хэвтэн, гурав хоног эмчлүүлж байгаад Цагаан ордондоо эргэн ирсэн юм. Түүний биед өвчний шинж тэмдэг байхгүй бөгөөд 10 дугаар сарын 10 гэхэд Трамп олон нийтийн арга хэмжээнд оролцож, ажилдаа эргэн орох боломжтой гэж эмчлэгч эмч нь мэдэгдэж байв.

COVID-19: Трампад вирусийн эсрэг биет илэрчээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин