Шинэ халдвараас хамгаалах систем бий болгохыг Путин үүрэгджээ
2020-10-13

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ халдваруудаас улс орныг хамгаалах систем бүтээх асуудлыг хариуцах, ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн салбар хоорондын комисс байгуулахыг үүрэг болгожээ.  Путин энэ талаарх холбогдох тушаалд гарын үсэг зурсан талаар Известия сонин мэдээлсэн байна.

 

Энэ тушаалын дагуу халдварт өвчин дэгдэх болон эдгээр өвчнүүдийн нянгийн эсрэг үзүүлэх шинж чанартай холбоотой дотоод болон гадаад аюулын үнэлгээг хийх, мөн шинэ өвчлөлүүд үүсэх механизмуудыг судлах ажлыг салбар хоорондын комисс хийж гүйцэтгэх аж. Түүнчлэн шинэ халдвараас хүн амыг хамгаалах түвшнийг үнэлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх ажлыг зохион байгуулахын дээр Аюулгүйн зөвлөлд зохих санал, зөвлөмжийг хүргүүлэх үүрэг хүлээх юм байна.

 

Комисс халдварт өвчин дэгдэлтийг эсэргүүцэх салбарын мэргэжилтнүүд болон эрдэмтэн судлаачдын санал бодлыг үйл ажиллагаандаа тусган ажиллах гэнэ.

 

Энд дуулгахад, сүүлийн үеийн мэдээллээр, Орост 85 бүс нутагт нийтдээ коронавирусийн халдварын 1 312 310 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрээс 22 722 өвчтөн нас барж, 1 024 235 хүн эдгэрчээ. 

 

COVID-19: Давтан халдвар авснаас үүдсэн анхны нас баралт бүртгэгдлээ

Shuud.mn
Сонин хачин